Хятад улс Ираныг өмөөрлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 06

Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан Ираны дотоод асуудалд оролцохгүй байхыг уриалав. БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч У Хайтао Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр ийнхүү мэдэгдэл хийлээ. “Аюулгүйн Зөвлөлийн гол үүрэг нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих. Энэ зөвлөл аливаа нэг орны дотоод хэргийг шүүн хэлэлцэх ёсгүй. Бусад улсын хүний эрхэнд халдах ёсгүй” гэж У Хайтао мэдэгдсэн байна.

Хятадын төлөөлөгч түүнчлэн Ираны Засгийн газрын туслалцаатайгаар тус улсад удахгүй тогтвортой байдал сэргэнэ гэж үзэж байгаагаа хэлжээ. Хятад улс дээрх уриалгаа НҮБ-д төдийгүй Ираны эсрэг хориг тавьж буй АНУ-д хандан сануулсан байна. Саяхан НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя АНУ Ираныг хэтэрхий гадуурхаж байна гэж шүүмжилж байсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 06

hyatad, oros 2 baihgui bol NYB estoi hogiin gazar , uchir utga ni aldagdsan gazar bolson teneg amerikiin bodlogoos bolj,,er ni ulsuud ene baiguullaga chin alan hyadagdchidiin tald baidag bolood baigaa shdee, sirees tod haragdsan

0  |  0
Top