Хятад улс НҮБ-ын тогтоолыг даган мөрдөж БНАСАУ руу түүхий болон боловсруулсан нефть экспортлохоо багасгах арга хэмжээ авна гэлээ. Урд хөршийн Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2018 онд Хойд Солонгос руу 500 мянган баррелаас илүү боловсруулсан нефть, дөрвөн сая баррелаас илүү түүхий нефть экспортолж болохгүй гэсэн тогтоолыг бид энэ сарын 6-наас дагаж мөрдөж эхэлнэ” гэжээ. Ийнхүү Хятад улс өнөөдрөөс эхлэн НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөж байгаагаа харуулах аж. Өмнө нь Хойд Солонгосыг өмөөрч, хамтын ажиллагаагаа чухалчилдаг байсан Хятад улс энэ сарын 23-наас эхлэн БНАСАУ-аас ямар ч хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа импортлохгүй юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Хятадыг Хойд Солонгост нууцаар нефть нийлүүлж байна гэж буруутгасан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
маш сайн б.на.одоо буканчууд өөрсдөө ухаарах хэрэгтэй. мэдээж ким чен -у зүгээр өлсөж үхнэ гэж байхгүй.
Xujaa xezee ch sain tynsh,sain Xersh,sain naiz noxor baij chaddaggyin bodit bielel,xujaa china tsag ni ireheer mongoliig ezelne shyy,seremjtei bai mongolchuudaa,
Манай монголчууд харвах пуужин байтугай татвар нэмээд харваах чацга чгүй боллоодоо хөөрхий
ХЯТАД ҮНЭХЭЭР ХОРИГ ТАВЬБАЛ ГУРАВДУГААР КИМЧИ ДОРОО Л АМЬ ТАВИНА Л ДАА ТЭГЭЭД ОРОС ХАРВААД БАЙГАА ПУУЖИНГ НЬ НИЙЛҮҮЛЭХЭЭ БОЛЬЧИХВОЛ ЧАД БОЛНО ОО