Олон онолчид Европын холбооноос илүү АНУ-ын задрал ойрхон гэж үздэг байна. Задралын үндсэн шалтгаан нь баялгийн тэгш бус хуваарилалтаас гадна улс төрийн сэтгэл ханамжгүй байдал гэнэ. АНУ-ын муж улсын Парламентад Нэгдсэн улсын бүрэлдэхүүнээс гарах эсэх асуудлаар санал хураалт явагдах нь эрс олширч байна. Түүнчлэн баялгийн тэгш бус хуваарилалт нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хамгийн эмзэг цэг болж хувирсныг “Poor America” баримтат кино дэлхий нийтэд харуулсан юм.
“BBC” агентлагийн сэтгүүлч Хиллари Андерсон АНУ-д ядуурал ямар хэмжээнд байгаа талаар сурвалжлага бэлтгэх томилолт авчээ. АНУ дэлхийн хамгийн том зах зээл, хамгийн баян улс. “Ойн мод урттай, богинотой” гэгчээр ядуу иргэд ч олон бий. Гэхдээ асуудлын гол нь тэд байгаа гэдэгт биш, тоо нь олширч байна гэдэгт оршиж байгаа юм. Хаитид байдаг шиг майхан хотууд АНУ-д өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өдөрт хэдэн мянгаараа ядуучуудын эгнээнд шилжиж байгаа аж. Х.Андерсоны сурвалжлага, баримтат киноноос иш татья.
Тэрээр хамгийн түрүүнд баян тансгаараа гайхагддаг Лас Вегас хотын Whitney бага сургуульд очжээ. Энд тэр ядууралтай жинхэнэ утгаараа нүүр тулсан бөгөөд АНУ-ын хамгийн ядуу амьдралтай айлын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзсан аж. Хүүхдүүд байнга өлсгөлөн байдаг болон төрөл төрөгсөддөө санаа зовдог тухайгаа Х.Андерсонд яржээ. Харин багш нар нь эдгээр хүүхдүүд байнга улаан лоолийн шөлөөр хооллодог гэж ярьсан байна. Ядуурч байгаа иргэдийн хамгийн сүүлчийн хоргодох байр нь майхан хотхон болоод болдог аж.
Мичиган мужийн Анн Арбор хотын авто замын ойролцоо Хаитигийн нийслэл Порт о Пренст байдаг шиг майхан хот үүсчээ. Эндхийн оршин суугчид улаан лоолийн шөлөөр голоо зогоож, жижигхэн лаазанд гал түлэн хүйтнээс хамгаалах аядана.
Яг одоогийн байдлаар АНУ-ын янз бүрийн мужуудад 55 майхан "хот" байгаа гэсэн мэдээллийг Хиллари Андерсон олж мэдсэн байна. Флоридад орших нэг ийм хотхонд 300 гаруй өрх амьдардаг бол Нью Жерси, Портлэндэд бас үүнээс дутахгүй олон хүнтэй майхан хотхон байдаг аж.
Албан мэдээнд өгүүлснээр одоо 47 сая америкчууд ядуурлын босгон дээр байгаа аж. Энэ бол нийт хүн амынх нь 20 шахам хувь юм. Ажилгүйдэл нэмэгдсэн сүулийн хэдхэн жилийн дотор л ийм байдалд хүрсэн байна.
Анн Арборын майхан хотхоны нэг оршин суугч 23 настай Алан Герингер "Манай майханд хөгц хаа сайгүй байна. Унтаж байгаа дэвсгэрээсээ эхлээд бүх юм хөгцөнд идэгдсэн. Эгээтэй л өөрсдөө хөгцөрчихсөнгүй өвлийг авлаа" хэмээн ярьжээ.
Эдийн засгийн таагүй байдал үргэлжилсээр байгаа учир майхан хотхон өдрөөс өдөрт тэлж байна. Анн Арборын майхан хотхоны зохион байгуулагч Брайан Дюранс "Өнгөрсөн шөнө над руу утасдаж, 5-6 хүн ирнэ гэж хэллээ. Ердийн байгаа нь л энэ. Ер нь өдөр болгон 9-10 удаа утас дуугарна шүү. Дандаа л хүн нэмэгдэх тухай" гэж ярьсан байна. Иймэрхүү дуудлагын ихэнх нь цагдаагийн газар буюу эмнэлгээс байх нь элбэг. Гэмт халдлагад өртсөн буюу өвчилсөн орон гэргүй хүнийг шууд гаргаад хаячихаж түвдэлгүй ийшээ ханддаг аж.
Төрийн бус байгууллагууд ядуусыг төлөөлж Мичиганы мэрийн орлогч Брайан Каллид энэ талаар асуулга тавьдаг ч бичгийг нь ширээнийхээ шүүгээнд хийгээд мартчихдаг гэнэ. Америкт ч хүнд суртал байна гэнэ. Бүр яаж ч шаардаад ямар ч хариу өгдөггүй ажээ.
АНУ-д одоогийн байдлаар 50000 гаруй хүн майхан хотхонд амьдарч байгаа гэсэн тоо байдаг юм байна. Хамгийн том нь Флорида мужийн /Диснейлэнд байдаг гэдгээр нь дэлхий нийт мэддэг/ Pinella”s Hope бөгөөд 13 га газрыг эзэгнэжээ. Энд хэдэн мянган хүн өдөр бүр янз бүрийн сургалт, номлол зэргийг сонсч, ажил олдоно гэж найдан өдөр хоногайг өнгөрөөж байгаа юм байна.
Одоогийн байдлаар АНУ-д ажилгүйдлийн төвшин 1930-аад оны үед хүрээд байгаа бөгөөд 1982 онд л хэсэг хугацаанд ихэссэнийг эс тооцвол хэзээ ч өнөөдрийх шиг байгаагүй аж. Өнөөдөр Америкт 13 сая хүн ажилгүй байгаа ба эдгээр хүмүүсийн ихэнхийг майхан хотхоны оршин суугч болох хувь заяа угтаж байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 6 )
Zevuun Amerik zadarval hun torolhton bayarlana
ТУПИН ЧАД ХИЙМЭГЦ ОРОС ХАМГИЙН ТҮРҮҮН ЗАДАРНА
Задарвал сайн л байна. Дэлхий дахин арай амар тайван болох байх даа
zarim barimtiig ni bicheegyi baina..... oron gergyi, togtmol orshih hayaggyi hyyhed 1saya shahuu, deer ni mashinaa ger bolgoj amidarch baigaa hagas saya ger byl baigaa... tsahiurt hondiid tyreesiin bairnii yne asar ich osson uchraas ich surguuliin professer dotsent tsoltoi bagsh nar mashindaa amidarch baina
blyad orosuudiin moroodoliin surtaltcilagaa
ajil hiideg hymyysch gergui mashindaa, oid amdardag zondoo, er ni hamgiin hezyy aimaar oron shdee, ajilguidel yaduural gemt heregees ih um baihgui,,,