Арабын эвслийн онгоц Йеменд сүйрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

Йемений хойд хэсгийн Саада муж босогчдын мэдэлд байдаг билээ. Тэгвэл энэ мужид Саудын Арабын тэргүүлдэг олон улсын цэргийн эвслийн онгоц сүйрчээ. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр онгоц сүйрэх үеэр хоёр нисгэгч амьд үлдэж чадсан байна. Өөр тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Дээрх хэргээс өмнө Йемений нийслэлд 10 хүн пуужингийн дэлбэрэлтэд өртөн амиа алджээ. Пуужинг босогчид хөөргөхөөр бэлдэж байсан аж. Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Йемений босогчидтой гурав дахь жилдээ тэмцэж байна. Энэ хугацаанд цэргийн эвслийн агаарын цохилт Йемений энгийн иргэдийн амь насыг хохироож байна гэж олон улс буруутгаж ирсэн. Хүн ард нь өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэн Йемений байдал туйлын хүнд байгаа билээ. Түүнчлэн Йемений засгийн эрхийг гартаа авах гэсэн босогчид хоёр сарын өмнөөс Саудын Араб руу удаа дараа пуужингийн цохилт хийсэн юм. Энэ явдалд АНУ Иран улсыг буруутгаж, босогчдыг орчин үеийн зэвсгээр хангаж байгаа тус улсын эсрэг хатуу хориг тавина гэсэн билээ. Босогчид бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж, Йемен дэх мөргөлдөөнийг зогсооход саад учруулж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлээд “Йемений хямралыг улс төрийн аргаар л шийдвэрлэх ёстой” гэсэн юм.

https://report.az/storage/news/04fc51784de47f1c79d8755436d10224/37afb6c4-1893-4390-96da-6e4e69107a1d.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top