Хойд хөршийн Засгийн газар хүн ам оршин суудаг газруудад гардаг түймрийн эсрэг дэглэмд өөрчлөлт оруулжээ. Оросын Сайд нарын тэнхимийн албан ёсны веб сайтад оруулсан мэдээллээр, шинэ өөрчлөлтийн дагуу галт тэрэгний хөдөлгөөний үеэр тамхины ишээ хаях, хөдөлгөөнд оролцож буй автомашинаас шүдэнз, шатаж буй тамхины иш хаях зэргийг хатуу хориглосон байна. Үүнийг зөрчвөл 2000 хүртэлх рублээр торгох аж.
Үүнээс гадна газар, албан байгууллагын эзэд эзэмшлийн зам талбай дахь хогоо хаяж, хуурай өвсийг цэвэрлэх үүрэгтэй. Хойд хөршийн Засгийн газар унасан мод, бут, бусад шатах зүйлийг цэвэрлэхийг мөн тушаажээ. Түүнчлэн авто зам болон төмөр замын хамгаалалтын бүсийн ойролцоо хуурай өвс шатаах, ил гал түлэх хориотой.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
Манайд уг нь иймэрхүү хууль журам байдаг байхаа.Түүнийгээ биелүүлэх хоншоортой хүн байхгүй л дээ.Үүнийг л журамлах юмсан .
heregtei yum bolgoniig avch heregledeggui, hereggui yum bolgoniig avch heregledeg tul bid ene horvoogiin hamgiin novshiin uls boljee. Ereenii hujaa nariin hogiin zavaaniig duuraij, ene delhiin buh bayariig temdeglene. bidnii teneg zan hulgaich nariig deesh gargaj uls oron maani suirch baina.
Тансаг машиндаа ч бай, тарамдаг болсон машиндаа ч бай тамхиа татсан юм бол шүлстэй ишээ тэрэн дотроо л хая л даа, зориулалтын хайрцаггүй машин байгүй шүү?
Монголд бол машины цонхоор тамхины ишээ хаях бол зуршил болсон... шаардлага тавих юм бол хотоор дүүрсэн хөдөөний зэрлэгүүд ”битгий хуц,сүртэй хулгайч вэ” гээд барьж авч зодох байлгүй...
Монголд бол дуртай газраа нус цэрээ хаяна шүү дээ.