АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсынхаа өмнөд хэсэгт хана барих нь аюулгүй байдлын хувьд зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг мэдэгджээ. Тэрбээр энэ талаар “Twitter” хуудсандаа “Манай улсын хувьд аюулгүй байдал чухал болоод байна. Өмнөд хил дээрээ хана барьснаар ард иргэдээ аюулаас сэргийлж байгааг минь ойлгоосой” гэж жиргэсэн байна. Трамп үүнийхээ өмнө бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхантай уулзаж цагаачлалын бодлогын асуудлаар ярилцжээ. Уг уулзалтаар бага насандаа АНУ-д ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөр буюу DACA-гийн талаар хэлэлцсэн байна.
Доналд Трампын засаг захиргаа Мексиктэй хиллэх хэсэг дээрээ барих ханын эхний ажилд Конгрессоос 18 тэрбум долларыг хүсчээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )