АНУ-ын засаг захиргаа шинэ цөмийн цэнэгт хошуу бүтээж, Оросыг барьж байх гэнэ. Доналд Трамп цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох журмаа сулруулж, бага хүчээр цэнэглэгдсэн цөмийн цэнэгт хошууг бүтээх гэж байгаа талаар “The Guardian” сонин мэдээлжээ. Тус хэвлэл АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хорооны ерөнхий захирал асан Жон Вулфсталын ярианаас үндэслэн ийнхүү мэдээлсэн байна.
Цөмийн цэнэгт хошууг шинэчлэгдсэн пуужин болох шумагч хөлөг дээр байрлуулсан “Trident D5”-д ашиглах аж. Үүний гол зорилго нь Зүүн Европ дахь зөрчилдөөнд ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлж байгаа гэж АНУ тайлбарлажээ. Түүнчлэн АНУ цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл байдлын жагсаалтыг гаргасан байна. Үүнд цөмийн зэвсэг хэрэглээгүй дайралтын эсрэг ч уг зэвсгийг хэрэглэж болох талаар заасан гэж “The Guardian” сонин мэдээлжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Амеркийг дарангуйлагчийн эрх үүргээс гаргаж дэлхийд энх тайван тогтоох цаг нь болсонг ойлгуулах болсон.
тэнэг АНУ
Оросын дарна гэж юу байхав. Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзан гэдэг болох байх.