Туркийн Гадаад хэргийн яам АНУ Сирид “Хилийн аюулгүй байдлын хүчин” байгуулахын эсрэг байна. “Аnadolu” агентлагийн мэдээлснээр АНУ Сирийн курдүүдийн отрядтай нийлэх нь Туркийн үндэсний аюулгүй байдалд болон Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгааг Туркийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. “АНУ-ын зөрүүд байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бол алдаа. Турк улс ямар нэгэн аюулын эсрэг зогссоор байх болно” гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл Сирийн ардчилагч нартай хамтран “Хилийн аюулгүй байдлын хүчин” гэх шинэ эвсэл бий болгох талаар ярилцаж байгаа аж. Олон улсын эвслийн хэвлэлийн төлөөлөгч Томас Вилийн мэдээлснээр “Хилийн аюулгүй байдлын хүчин”-д 30 мянган хүн орох ёстой гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )