Сураггүй болсон хөлгийн багийнхны ар гэр ОХУ-аас тусламж хүслээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд сураггүй болсон “San Juan” шумбагч онгоцны багийнхны гэр бүл ОХУ-д хандан эрж хайх ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсчээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, сураггүй болсон хүмүүсийн ар гэр Буэнос-Айрес хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна цугларсан байна. “ОХУ-д талархаж байгаагаа илэрхийлье. Шумбагч онгоцыг эрж хайх ажиллагааг орхихгүй байхыг хүсч байна. Бидэнд үр хүүхдээ амьд байгаа гэх итгэл найдвар байна” гэж “San Juan”-ы багийн нэгэн гишүүний аав Антонио Низ ярьжээ.

Оросын Тэнгисийн цэргийн флотын мэргэжилтнүүд Аргентины онгоцыг эрж хайх бүс рүү эргэж очих гэж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. 44 хүнтэй явсан “San Juan” шумбагч онгоц өнгөрсөн 11 дүгээр сарын 17-нд Атлантын далайд алга болсон юм. 11 дүгээр сарын сүүлчээр хөлгийн багийнхныг бүгдийг нь нас барсан гэж зарласан билээ. Гэвч хөлөг сүйрсэн гэх баталгаа, ямар нэгэн хэлтэрхий ч олдоогүй учир 44 хүний ар гэрийнхэнд итгэл найдвар байсаар байгаа юм.

Аргентины Засгийн газраас мэдээлснээр, шумбагч онгоц сураггүй болсны дараа далайд дэлбэрэлтийн долгион мэдрэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “San Juan” шумбагч хөлгийг сүйрсэн гэж зарлаж, олох магадлал байхгүйг мэдэгдсэн аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заяа(49.0.213.6) 2018 оны 01 сарын 16

итгэл найдвар хамгийн бөхдөг,амьд мэнд байгаасай

0  |  0
Заяа(49.0.213.6) 2018 оны 01 сарын 16

итгэл найдвар хамгийн бөхдөг,амьд мэнд байгаасай

0  |  0
Top