ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байгаа билээ. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихийг нь дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийн тоо 711456 болж, бие даан нэр дэвшигчийн цуглуулах ёстой гарын үсгийн тооноос 2.4 дахин их байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Шаардлагатай гарын үсгийн тоо аль хэдийн гүйцсэн ч иргэдийн Путинийг дэмжсэн дуу хоолойг хязгаарлах боломжгүй учир гарын үсэг цуглуулах ажил үргэлжилсээр байгаа талаар ОХУ-ын Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ.
Хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путинийг сонгуульд дахин нэр дэвшихийг хүлээж буй иргэн маш олон байгааг харуулсан судалгаанууд өнгөрсөн зун гарч байсан билээ. Оросуудын 75 хувь нь түүнийг дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна гэж хариулсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
ard tymnii itgeliig hyleesen hyn dee, ataarhmaar umaa. manaih hzee ingej uls ornoo ood ni tatdag hyntei boloh boldoo