Монгол Улс хар жагсаалтаас гарч саарал жагсаалтад орох уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

  Европын Холбоо өнгөрсөн 12 дугаар сарын эхээр оффшор бүсүүдийг зарласан билээ. Энэхүү хар жагсаалтад 17 улс багтсаны дотор Монгол Улс байсан юм. Тэгвэл Европын Холбоо татварын ил тод байдал, хувь хэмжээг нь харж дүгнэсэн хар жагсаалтаасаа Монгол, Өмнөд Солонгос, Панам, Арабын Нэгдсэн Эмират улс, Макао, Тунис, Барбадос, Гренада зэрэг орныг хасахаар хэлэлцэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр найман улсыг татварын орчноо сайжруулах арга хэмжээ авч, олон улсад мөрддөг стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж ЕХ-ны 28 орны татварын шинжээчид дүгнэжээ.

Тийнхүү хар жагсаалтаас хасах эсэхээ ирэх долоо хоногт Брюссельд болох Сангийн сайд нарын уулзалтаар шийдэх аж. Өнөөдөр болох Европын Холбооны сайд нарын уулзалтаар энэ асуудлыг эхний шатанд хэлэлцэх юм байна. Европын Холбооны Сангийн сайд нар энэхүү саналыг хүлээж авбал дээрх найман орон хар жагсаалтаас хасагдаж, саарал жагсаалтад орох юм. Саарал жагсаалтад 47 орон багтаж буй.

Тэгвэл Европын Холбооны хар жагсаалтад Гуам, Маршаллын арлууд, Америкийн Самоа, Бахрейн, Намиби, Палау, Тринидад ба Табаго улс үлдэж байна. Оффшор бүс гэж зарлагдсан орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болсноос гадна хориг арга хэмжээ авахуулахдаа тулаад байгаа билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top