Scandal News: Майкл Дугласын эхнэр нөхөртөө эцсээ хүртэл итгэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Жүжигчин Майкл Дугласын эсрэг нэгэн бүсгүй гомдол гаргасан билээ. Тэрбээр жүжигчин эрийг өөртэй нь зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн юм. Тэгвэл Майкл Дугласын эхнэр, жүжигчин Кэтрин Зета Жонс “TMZ” сайтад өгсөн ярилцлагадаа “Би энэ талаар сонсоод үнэхээр цочирдсон. Гэхдээ нөхөртэйгөө шууд ярилцсан. Майкл тийм хэрэг хийгээгүйгээ надад хэлсэн. Тэр хэзээ ч худлаа ярих хүн биш” гэжээ. Холливудын сайхан эмэгтэйчүүдийн нэг Кэтрин өөрөөсөө олон ах нөхөртөө эцсээ хүртэл итгэх гэнэ. Тэрбээр Майкл Дугласыг эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцах хүн биш гэжээ. Тэд “Алтан бөмбөрцөг” кино наадамд хамтдаа ирсэн билээ. Гэхдээ Майкл Дугласын охин аав нь тийм хэрэгт холбогдсоныг сонсоод их цочирдсон байна.

Майкл, Кэтрин нар 25 насны зөрүүтэй ч аз жаргалтай амьдардаг гэдгээ хэлдэг. Тэд хэсэг хугацаанд салсан ч Кэтрин эргэж нийлэх санал тавьснаар дахин хамт амьдарч байгаа юм. Жүжигчин энэ тухайгаа “Би Майклд ухаангүй дурласан. Түүний дэргэдээс холдож чадахгүй” гэжээ.

Энэ мэтээр эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргүүд Холливуд төдийгүй манай улсад сүүлийн үед олноор гарсан билээ. Уг хэргүүдэд олны танил, нас тогтсон хүмүүс холбогдож байгаа нь харамсалтай.

http://www.spletnik.ru/img/2018/01/nastya/20180110-douglas-2.jpg

http://www.aquarelle.md/uploads/news/75951/635_%D0%B3%D0%BB.jpg

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.128) 2025 оны 03 сарын 13

uneheer goy hosuud

1  |  0
Смььь(202.9.40.106) 2025 оны 03 сарын 13

Яг дашзэвэг хха

1  |  0
амоү(124.158.106.141) 2025 оны 03 сарын 13

Сайхан хос

1  |  0
Top