Хоёр Солонгосын харилцаа сайжирч байгаа талаарх мэдээлэл дэлхий дахины халуун сэдвүүдийн нэг болж байгаа билээ. Хоёр улс хэдхэн хоногийн өмнө дээд хэмжээний хэлэлцээр хийсэн юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор хамт алхахаар болжээ. Хоёр улсын тамирчид Солонгосын хойгийн зурагтай далбаан дор алхах агшныг харах нь үзэгчдэд сонин байх нь мэдээж. Түүнчлэн Пёнчаны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн шайвтай хоккейн төрөлд Хойд болон Өмнөд Солонгосын хамтарсан баг оролцох нь олны анхаарлыг татаж байна.
Хоёр Солонгос өчигдөр орой хамтарсан мэдэгдэл хийхдээ “БНАСАУ-аас Пёнчаны олимпт 230 хүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг ирнэ. Мөн урлаг соёлынхон оролцоно” гэжээ. Харин Хойдоос хэдэн тамирчин оролцохыг нөгөөдөр Олон улсын олимпийн хороотой хэлэлцэж шийдвэрлэх аж.
“Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадам ирэх сарын 9-25-нд болох билээ. Өмнөд Солонгост анх удаагаа зохион байгуулагдах гэж буй өвлийн олимп олон улсын анхаарлын төвд байгаа юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 7 )
olimp ongorhoor bair bairandaa
Нэгдэхгүйэ нэгдвэл хойдийн Памьбаг залууг цаазын ял хүлээж байгаа учир памьбага тэрийгээ мэдээд хэзээ ч нэгдэхгүй.Нэгдвэл олон жил дарлагдсан ард түмэн памьбаг даргаа яллах болно
Улс төрийн гэгддэг манай улсын хэдэн намаас ч ухаалаг шийдэл олж дээ.Төрийн толгойд байгаа хүний л ухааны илрэл юм даа.Сэм ах нь их л дургүй байгаа гэсэн
Ер нь очоод хүмүүстэй ярилцаж байхад энэ хоёр ах дүүс хоорондоо нийлж нэг гүрэн болохыг их хүсдэг юм билээ. Даанч АНУ саад болдог гэсэн. Нэгдчихвэл нэг талаас хөгжил нөгөө талаас цөмийн зэвсгтэй хүчирхэг гүрэн болох ба Америкаас айх аюулгүй болох юм шүү дээ. Нэгдээсэй ах дүүсийн цус нулимсаар хичнээн жил гараа угаацгаах гэсэн юм бэ? Манайхыг ч гэсэн хэдэн хэсэг болгочихсон шүү дээ.
болоодоо энэ чинь бас
Яамай даа. Аштай юу.
Яамай даа. Аштай юу.