ХНХЯ-ны харьяа Алтан гадас одонт “Налайх МСҮТ” нь 2017-2018 оны хичээлийн жилийн ээлжит төгсөлтөө хийлээ. Тус сургуулийг 12 мэргэжлээр 2.5 жилийн хугацаатай суралцаж төгссөн 220 төгсөгч мэргэжлийн үнэмлэх, зэргээ гардаж авсан юм.
Эдгээр төгсөгчдийн хувьд ажлын байран дээр шууд гарах боломжтойгоос гадна мэргэжлээ ахиулан дараагийн шатны политехник коллежид суралцаж техникийн боловсрол эзэмших, их дээд сургуульд элсэн суралцах зэрэг олон давуу талтай гэж Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )