Хүнсний сода, нимбэгний бэлдмэл нь жилд 1000 хүний амийг авардаг

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Нимбэгний шүүс, хүнсний сода нь гайхалтай нийцдэг төдийгүй жилдээ мянга мянган хүний амийг авардаг. Учир нь энэ хоёр бүтээгдэхүүний нийлэмж хавдраас урьдчилан сэргийлдэг байна. 1970 оноос хойш явуулсан лабораторийн 20 гаруй туршилт шинжилгээний дүнд нимбэг нь 12 төрлийн хавдрын эд эсийг устгадаг болохыг тогтоожээ. Мөн хавдрын эд эсийн тархалтаас сэргийлдэг байна. Химийн эмчилгээ, адриамицин гэх бодисоос ч илүү үйлчилгээтэй гэнэ.

Яагаад нимбэгний шүүс гэж?

Нимбэгний шүүс нь хүчиллэг, гэхдээ бодисын солилцооны нөлөөгөөр бидний бие организмд орсны дараа шүлтлэг орчин бий болгодог. Ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагааг хөнгөвчилж, ходоодны шархлаа, ходоод гэдэс хөөх, дотор муухайрах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Нимбэгний шүүс нь түүнчлэн бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Учир нь С болон В аминдэмийн өндөр агууламжтай төдийгүй байгалийн “ариутгагч”.

Нимбэг нь лимоноид, фитохимийн нийлэмж агуулдаг учир хорт хавдрын эд эс үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Мөн нимбэг нь pH түвшнийг тэнцвэржүүлнэ. Нимбэг нь нянгийн эсрэг өндөр үйлчилгээтэй. С аминдэмийн өндөр агууламжтай учир нянгийн болон мөөгөнцөр устгах ач тустай. Түүнчлэн энэхүү цитрусын төрлийн жимс нь шимэгч хорхойг гадагшлуулах, устгах үйлчилгээтэй юм байна. Мөн артерийн даралтыг тогтворжуулна. Байгалийн хүчтэй антидепрессант учир, стрессийн түвшинг үр дүнтэй бууруулна.

Хэрхэн бэлтгэх вэ?

Маш хялбар. 200 мл нимбэгний шүүсэнд 1 цайны халбага хүнсний сода нэмээд, сайтар хутгана. Тус бэлдмэл дээр нэрмэл ус нэмж болно /өөрийн үзэмжээр/.

Хэрхэн хэрэглэх вэ?

Энэхүү бэлдмэлийг өглөөний цайны өмнө өлөн элгэн дээр уугаарай.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.10.10) 2018 оны 03 сарын 23

Nuntag limon boloh uu

0  |  0
Tumur(122.201.22.103) 2018 оны 01 сарын 22

yamar hemjeegeer uuh be

0  |  0
Top