Мэрайя Кери тэрбумтныг орхиж залуу амрагаа сонгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 20

Дуучин Мэрайя Кери 2016 оны намар Австралийн тэрбумтан Жеймс Пакераас салсан билээ. Тэдний салалтын шалтгаан нь 34 настай бүжигчин Брайан Танака байсан гэдэг. Тэдний харилцаа хэдхэн сарын настай байсан ч Мэрайя залуу амрагтайгаа эргэн харилцаагаа сэргээсэн бололтой. 47 настай дуучин “All I Want for Christmas Is You” аялан тоглолтынхоо үеэр найз залуутайгаа Парист яваа харагджээ. Тэгвэл өчигдөр тэднийг Малибуд амарч явахад нь гэрэл зурагчид хальсандаа буулгасан байна. Тэд маш аз жаргалтай харагдаж байжээ. “Louis Vuitton”-ы цувтай Мэрайя Кери найз залуутайгаа хөтлөлцөн ресторан руу орсон байна.

Мэрайя Кери дуучин, хөгжимчин Ник Кэннонтой хамт байхад нь төрсөн зургаан настай Мороккан, Монро гэх ихэр хүүхдүүдтэй билээ.

Мэрайя Кэри и Брайан Танака

Мэрайя Кэри и Брайан Танака

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.102) 2025 оны 03 сарын 13

Gadna dotnii hugshin emee nar jamaaraa amidarch nasandaa lalganaj suraasai

1  |  0
(202.21.117.194) 2025 оны 03 сарын 13

худлаа шдээ. керигийн балиар аашнаас нь болоод австралийн тэрбумтан жэймс паркер сүйгээ цуцалсан.

1  |  0
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

boojgoinii amtand orj dee

1  |  0
Top