Буриадын Улаан-Үд хотын сургуульд өчигдөр өглөө халдлага болсон билээ. Сүхээр зэвсэглэсэн ахлах ангийн сурагчид үймээн дэгдээж, таван сурагчийг хүндээр гэмтээсэн юм. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, нэг нь үхлийн ирмэгт байгаа талаар Петербургээс Улаан-Үд хотод ирсэн эмч нар ярьжээ. Буриадад болсон хэргийн дараа Петербургээс мэргэжилтнүүд ирсэн байна.
Буриадын Засгийн газар дээрх хэргийн дараа аюулгүй байдлаа дээшлүүлэх арга хэмжээнүүд авч эхэлжээ. Энэ хэргийн ард ямар нэгэн террорист бүлэглэл байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Одоогоор хэргийг есдүгээр ангийн сурагчид үйлдсэнийг тогтоогоод байгаа билээ. Тэд долоон хүнийг хүндээр гэмтээсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Барлагийн ни йгмийг цогцлоож хүн чанар ёс журмаа уландаа гишгэсний гай болтой. Гадныхны дарлалд тэдний өмнө бөхөлзөгчдмйн байгуулсан нийгэмийг одоо болтол шинэчилж мөн чанараар нь өөрчилж чадахгүй бна шүү дээ
Харгис муу хүнээр дүүрэхнээ энэ хорвоо, эрэгтэй хүүхдүүдээ зөв хүмүүжүүлмээр юм. Хүнд тэгээд удам гэж нэг юм бнаа бн. Яаж ч сайхан хүмүүжүүлж эрхлүүлээд өсгөхөд удмын юм гараал ирэхийн