Супермодель Ирина Шейк өнгөрсөн хавар ээж болсон. Жүжигчин Брэдли Купер, Ирина нар охиндоо Лея гэх нэр өгсөн билээ. 32 настай Ирина хэдхэн хоногийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Модель бүсгүй далайн эрэгт амраад Лос-Анжелест ирснээсээ хойш охинтойгоо ихэнх цагаа өнгөрүүлэх болжээ. Тэднийг дэлгүүр хэсэхээр явахад нь гэрэл зурагчид дагаж, том болж буй Лея охины зургийг авсан байна.
2015 оноос үерхэж байгаа Брэдли Купер, Ирина Шейк нар хэзээ гэрлэх талаараа ам нээдэггүй билээ. Тэдний охины зургийг харсан фэнүүд нь Леяг аавтайгаа адилхан болж байна гэж дүгнэжээ.


О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
Irina tas huuhen shuu Muu Ronaldotai ih zovson baih