2000-аад оны эхээр Анжелина Жолитой бүхий л арга хэмжээнд хамт явдаг байсан хүн бол түүний ах Жэймс Хэйвен. Тэрбээр дүүгээ дэмжихээс гадна өөрөө кино урлагт амжилттай карьер босгосон. Жэймс олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал 2000 оны “Оскар”-ын наадам дээр болж байв. Тэд арга хэмжээн дээр ах дүүс бус амрагууд шиг үнсэлцэж шуугиан тарьсан билээ. Гэхдээ тэд ах дүүгийн нандин харилцаа байсан гэж үүнийгээ тайлбарладаг. Анжелина тэр үед анхны бөгөөд цорын ганц “Оскар”-аа “Girl, Interrupted” киноны туслах дүрээр авч байсан юм.
2000 оны эхээр тэдний ээж, жүжигчин Маршелин Бертра өндгөвчний хорт хавдраар нас барж, ах дүү хоёр уг зовлонг хамтдаа даван туулсан гэдэг. Гэхдээ Анжелина, Жэймс нарыг маш дотно харилцаатай байсан гэлцдэг аж. Тэд ээжийнхээ хорт хавдрын шалтгааныг аавыгаа гэж үзэж, жүжигчин эцгээ үзэн ядаж байжээ. Харин 2009 онд Жэймс Хэйвен эцгээ уучилж, дүүгээсээ ч мөн аавдаа сайн хандахыг хүссэн байна. Үүнээс болж Жоли ахтайгаа муудалцжээ. Тийнхүү Жэймсийн сураг тасраад байсан бол тэрбээр одоо дүүдээ хүүхдүүдээ өсгөхөд нь тусалж, хамт байдаг аж. Брэд, Жоли нарын зарим хүүхэд нь Жэймсийг аав гэж дууддаг гэнэ. Гэвч Жоли нөхрөөсөө салснаасаа хойш ах руугаа байнга уурлаж бухимдах болжээ.
“RadarOnline”-д бичсэнээр Жоли ахыгаа өөрийг нь минут бүрт дагаж, хамт байлаа гэж уурладаг гэнэ. Жэймс дүүгийнхээ хүүхдүүдийг өсгөлцөх гэж багагүй бэрхшээл туулж байгаа ч тэдэнд маш их хайртай, байнга хамт яваа харагддаг.



Сэтгэгдэл ( 5 )
Ахынх нь царай хүртэл сэжгийн
Ah ni bish dvv ni shu de ter uedee olnii anhaarliug uurtuu tatah gej ingesen uneheerch ene uildleeree hollywoodad od bolj chadsiin
Buzartai ym be
Энэ ч гаж хүүхэн гэдэгт олон хүн маргахгүй.
Zavharsan yumaa. Delhii haashaa ergeed bnaa