Хятадын Засгийн газар Үндсэн хуулиа өөрчлөх төлөвлөгөөтэй байна. Коммунист намын Төв хорооны нэгдсэн хуралдаан дээр яригдсанаар шинэ Үндсэн хуульд Си Жинпиний нэрийг оруулж, түүний “хятад социализм” гэх санааг нь тусгаж өгөх гэнэ. Бээжин ямар зорилгоор 14 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Гэхдээ БНХАУ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тараагаагүй юм. “Global Times”-д мэдээлснээр шинэ Үндсэн хууль нь өмнөх хуулийн онолын зүйлүүд, зарчим, улс төрийн чиглэлийг агуулсан байх талаар Коммунист намын 19 дүгээр их хурал дээр мэдэгджээ.
БНХАУ-ын Үндсэн хуульд хоёр удирдагчийнх нь нэр дурдагддаг. Мао Зэдун, Дэн Сяопин нарын нэр юм. Тэгвэл шинэ эриний социализмын талаар ярьж байгаа Си Жинпиний нэр шинэ хуульд орох аж. БНХАУ-ын шинэ Үндсэн хууль ирэх гуравдугаар сард бэлэн болно гэж ажиглагчид дүгнэж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )