БНАСАУ-аас Пёнчаны олимпийн наадмын нээлтэд оролцох урлаг соёлынхон өнөөдөр Сөүлд иржээ. Тэднийг Ким Жон Уны хайртай дуучин Хён Сон Воль тэргүүлэн ирсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. “Moranbong” охидын хөгжмийн хамтлагийн ахлагч Хён Сон Волийг таван жилийн өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны найз бүсгүй гэж бичиж байсан билээ. Мөн түүнийг аймшигтайгаар цаазалсан гэх мэдээлэл ч байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй Хойд Солонгосын цагдаа нарын хүчтэй хамгаалалтан дор явдаг аж.
БНАСАУ-аас эхний ээлжинд долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч нар Өмнөд Солонгост ирж өвлийн олимпийн тоглолтын бэлтгэлтэй танилцаж байна. Хоёр Солонгосын харилцаа энэ сарын 1-нээс сайжирч, шууд хэлэлцээр хийснээр Хойд Солонгосын тамирчид, албаны төлөөлөгчид болон урлагийнхныг Пёнчаны олимпд оролцуулахаар болсон юм.
БНАСАУ-аас өвлийн олимпийн наадамд 22 тамирчин, 24 албаны төлөөлөгч, 20 гаруй хэвлэл мэдээллийнхэн ирэх аж. Хойд Солонгосын тамирчид уран гулгалт, уулын цана, гүйлт, тэшүүрийн богино зайн уралдаан болон эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд оролцох гэнэ.
Ирэх сарын 9-нд болох Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлтэд хоёр Солонгосын баг тамирчид нэг далбаан дор алхах юм. Тэд Солонгосын хойгийн далбааг барин хамтдаа алхана.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 14 )
Саваагүй ноход сарыг янз бүрээр хуцна.
awga ahiiga 4 ih buugaar 4 talaasni zereg buudaj bgaani garchl bsan ..aimaar,,
Цаазалсан гэсэн хүмүүс нь бүгд байгаа л гэсэн. АНУ ын худал сурталчилгаа. 2 солонгосыг хагаралдуулж зовлонд унагадаг нь АНУ. Мөн Олон улсыг залгиж байгаа мангас
түүнийг аймшигтайгаар цаазалсан гэх мэдээлэл ч байсан юм.ЕР НЬ ХОЙД СОЛОНГОСЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ БАЙНГА МУУ МУУХАЙ ЮМ БИЧДЭГ ШҮҮ ДЭЭ ,,,,...