Хятадын Ухань 2025 он гэхэд бүхэлдээ устөрөгчийн хот болох зорилт тавьжээ. “RT” агентлагийн мэдээлснээр энэ хотод устөрөгчийн түлш үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх үйлдвэрүүд баригдах аж. Хубэй мужийн төв Ухань хот нь уулсаар хүрээлэгдсэн хотгор газарт оршдог, дулаан уур амьсгалтай хот юм. “Ухань хот устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэн бүхэлдээ устөрөгчийн хот болно” гэж тус хотын хөгжлийн төлөвлөгөөнд өгүүлжээ. Тийнхүү ойрын жилүүдэд устөрөгч үйлдвэрлэлийн технологийг илүү боловсронгуй болгож, устөрөгчийн дэд бүтцийг сайжруулахаар хотын удирдлагууд ажиллаж байгаа аж.
Уханьд 20 устөрөгчийн шатахуун түгээх станц болон устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолбор барих төлөвлөгөөтэй байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Урд хөршийн энэхүү хотод Монгол Улсаас оюутнууд очиж суралцсаар байгаа билээ. Оюутнууд тус хотын “Ухань” их сургуулийг зорьж очдог юм. Энэхүү сургууль нь Хятадын шилдэг таван их сургуулийн нэг гэдгээрээ алдартай.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )