Италид гудамжаар явсан хүмүүс рүү гал нээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

  Италийн Беллона хотод хүмүүс рүү гал нээсэн этгээд өөрөө нас баржээ. “ANSA” агентлагийн мэдээлснээр эрэгтэй амиа хорлох оролдлого хийсэн байна. Тэрээр эхнэрээ хөнөөж, гудамжаар явж байсан хүмүүс рүү бууджээ. Үүнийхээ дараа тэрээр байшиндаа шатаж амиа хорлох оролдлого хийхэд нь цагдаа нар очиж зогсоосон ч амьсгал хураасан байна.

Беллона хотод өмнө нь нэгэн этгээд гэрийнхээ тагтан дээрээс гудамжаар яваа хүмүүс рүү гал нээж байжээ. Энэ үеэр таван хүн шархдаж байсан аж. Эдгээр хэргийг ямар нэгэн террорист бүлэглэлийн гар хөл болсон хүмүүсийн хийсэн үйлдэл байж магадгүй гэж үзэж байгаа гэнэ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ninety one(58.123.139.2) 2018 оны 01 сарын 23

medreliin gajigtai humuus olshrool baina

0  |  0
Top