Өмнөд Солонгос зэвсэгт хүчиндээ том өөрчлөлт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

  Өмнөд Солонгос зэвсэгт хүчиндээ том өөрчлөлт хийх гэж байна. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөвлөгөөнд 2023 он гэхэд цэргийнхээ тоог 500 мянга хүртэл багасгана гэж дурдагджээ. Өмнөдийн цэргийн тоо одоогоор 600 мянга аж.

Түүнчлэн эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмж, 2022 оноос эхлэн цэргийн алба хаах хугацааг 1.5 жил болгох гэнэ. Мөн Хойд Солонгосын зүгээс довтолгоо ирвэл хариу арга хэмжээ авахад зэвсэгт хүчнээ бэлэн байлгахаар ажиллана гэж БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.

Өмнөдүүд хэдийгээр цэргийнхээ тоог бууруулж байгаа ч агаарын болон тэнгисийн цэргийн тоо өөрчлөгдөхгүй аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top