Алдартай хосуудын нэг Анна Курникова, Энрике Иглесиас нар сарын өмнө ихэр хүүхэдтэй болсон билээ. 36 настай Анна Курникова, 42 настай Энрике Иглесиас нар хүүдээ Николас, охиндоо Люси гэх нэр өгчээ. Тэд хүүхдүүдийнхээ зургийг дэлгэх гэж яараагүй билээ. Төрснөөс нь хойш сарын дараа буюу энэ сарын 16-нд шинэ төрсөн ихрүүдийнхээ зургийг дэлгэсэн тэд саяхан хүүхдүүдээ ээждээ үлдээгээд далайгаар аялжээ. Тэд хамтдаа завиар зугаалан романтик амралтыг өнгөрүүлсэн байна.
Анна, Энрике нар 15 жил үерхэж байгаа билээ. Тэд Иглесиасын “Escape” дууны клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. Теннисчин, дуучин хоёр хувийн амьдралынхаа талаар төдийлөн ярьдаггүй ч Энрикегийн ээж Исабель Прейслер хүү нь аав болсноосоо хойш ер бусын аз жаргалтай байгаа талаар ярьжээ. Тэрбээр Аннаг сайн ээж болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч мөн хэлсэн байна. Анна бүхий л цагаа хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөдөг аж.


О.Саша

Сэтгэгдэл ( 2 )
Сайхан хосууд шүү
az jargal husie