Дараагийн удаа ямар дүр төрх бүтээж алмайруулах бол

2018 оны 01 сарын 24

Монголын сор болсон, хүчирхэг бүсгүйчүүдээр өнгө төрхөө илэрхийлдэг DYRBERG/KERN брэнд шинэ дүр төрхийн эрэлд гарчээ. Өмнө нь нэвтрүүлэгч С.Чимгээ, Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн асан, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Ардын жүжигчин Н.Сувд нар дүр төрхөндөө томоохон тэсрэлт хийж, ажил хэрэгч даруухан төрхний цаана юу нуугдаж байдгийг харуулан, алмайруулж орхисон билээ. Амжилттай яваа эдгээр бүсгүйчүүдийн дайчин шаламгай, бусдыг байлдан дагуулагч, үлгэр жишээч шинж чанарыг улам тодотгож харуулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад амжсан.  DYRBERG/KERN-ний маш донжтой зохицол Монгол бүсгүйчүүдийн дуртай сонголт болоод зогсохгүй дараагийн удаа хэнийг өөрчлөх бол гэдэг хүлээлттэй байдаг болжээ.

DYRBERG/KERN мөнхбаясгалан зурган илэрцүүд

Түүнчлэн “Супер рубин” ХХК-ийнхан нийгэм рүү чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээгээрээ бусдаасаа ялгарсаар ирсэн. Тэдний Маркетингийн шинэлэг санаа, хэрэглэгчдийн дунд зохион байгуулдаг сонирхолтой арга хэмжээнүүдээс дурьдвал 2016 онд Монголд анх удаа “Semi nude” буюу хагас нүцгэн шоуг хийж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд итгэл өгч, тэдний дуу хоолой болж чадсан юм. Мөн  2017 оны нүүр царай С.Оюун, “Суперрубин” ХХК-ны захирал Э.Халиун нарын санаачлагаар дауны синдром өвчиндөө шаналж буй А.Саранцацралт охины хагалгааны зардалд зориулсан хандивын худалдааг амжилттай зохион байгуулж, ирсэн зочдын DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүний худалдан авалтын орлогоос охины эмчилгээний зардалд хандивласан зэрэг олон ажлыг энд нэрлэж болно.

Байнга хувьсаж, шинэ өнгө төрхтэй, өвөрмөц байхыг эрхэмлэдэг DYRBERG/KERN брэндийн дараагийн нүүр царайгаараа хэнийг сонгох нь олны анхаарлын төвд байна.

DYRBERG/KERN мөнхбаясгалан зурган илэрцүүд

DYRBERG/KERN мөнхбаясгалан зурган илэрцүүд

DYRBERG/KERN мөнхбаясгалан зурган илэрцүүд

DYRBERG/KERN мөнхбаясгалан зурган илэрцүүд

 

Бэлтгэсэн: А.Уян

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.112.157) 2025 оны 03 сарын 13

Маш сайхан харагдаж байна.Зүс царай сайхан байж болно.Ажил үндсээрээ бас сайн сайхан,хүнлэг энэрэнгүй байх хэрэгтэй шүү дээ.Манай ардын зүйр цэцэн үг байдаг.Хүний эрээн дотроо,могойн эрээн гаднаа гэдэг шүү

1  |  0
sergelen nasaa (66.181.165.231) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai uran buteelch setgeltei zaluuchuud yma

1  |  0
Top