Бенгазид урд шөнө болсон цуврал дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хүний тоо 27 болтлоо нэмэгджээ. Ливийн энэ хотод хоёр автомашин дэлбэрсэн байна. 30 хүн шархаджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт хотын орон сууцны дүүрэгт болсон байна. Тэсрэх төхөөрөмж суурилуулсан хоёр автомашин дэлбэрчээ.
Өмнө нь 22 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байсан бол энэ тоо цагийн дотор таваар нэмэгдсэн байна. Дэлбэрэлтүүдийг хэн, ямар зорилгоор үйлдсэнийг тодруулахаар ажиллаж байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )