Шинжаан Уйгурын өөртөө засах орон хилийнхээ дагуу хэрэм барихаар төлөвлөж байна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар Хятадын баруун хэсэгт орших энэ орон гадны босогчид нэвтрэхээс болон харийн түрэмгийллээс ийнхүү хамгаалж байгаа аж. Шинжаанд халдлагууд гарч, байдал тогтворгүй байдаг билээ. Хятадын удирдагч Си Жинпин өнгөрсөн онд “Шинжаан Уйгурын ӨЗО тогтвортой байдлаа хамгаалахын тулд төмөр хана хэрэм барих хэрэгтэй” гэж байжээ.
Шинжааны тэргүүн Шохрат Закир парламентдаа хандаж хэлсэн үгэндээ “Сүүлийн үед манай орны нөхцөл байдал тогтвортой байгаа ч сэтгэл амарч болохгүй. Хэт даврагчид нэвтрэхээс хамгаалж хилийн хамгаалалтаа чангатгана. Энэ ажлын хүрээнд хил дээрээ Цагаан хэрэм барихаар төлөвлөж байна” гэжээ. Уг ханыг Хятадад бас нэгэн Цагаан хэрэм сүндэрлэх нь ээ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шинжаан Уйгурын ӨЗО нь Монгол, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Афганистан, Пакистан болон Энэтхэг улстай хиллэдэг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Хятадууд ухаантай, улсынхаа хилээ татахгүй гэж үг бий