Жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Щвейцарийн Давос хотод болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан 3000 гаруй төлөөлөгч энэ сарын 26-ныг хүртэл хуралдана. 48 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхэнд уур амьсгалын өөрчлөлт болон терроризмын асуудлаар голчлон ярилцжээ. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди олон улсад хандан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүргээ ухамсарлахыг уриалав. “Бид илүү их хүчин чармайлт гаргаж байж энэ аюултай тэмцэнэ. Түүнчлэн терроризмыг үндсээр нь устгах хэрэгтэй байна” гэж Н.Моди дэлхий ертөнцөд тулгамдаад байгаа асуудлыг давж гарах арга замын талаар өгүүллээ.
Давосын чуулга уулзалтыг эмэгтэй хүмүүс даргалж байгаа аж. Энэ нь аль ч салбарт эмэгтэйчүүдийн оролцоо чухал байгааг харуулж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )