Меркель Трампыг үл ойшоож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 25

  Щвейцарийн Давос хотод болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Германы Канцлер Ангела Меркель АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг шүүмжиллээ. Тэрбээр “Гаалийн тарифаар дамжуулан худалдааг дэмжих бодлого баримталж, даяарчлалыг эсэргүүцэх нь зөв шийдэл биш” гэжээ. Меркель түүнчлэн “Даяаршлын эсрэг хандлага олон улсад газар авч байгаад маш их түгшиж байна. Бусад улсаас зай барьж, аминчхан байх нь улс орныг сайн сайхан ирээдүй рүү хөтлөхгүй” гэж хэлсэн байна. Германы Канцлер АНУ-ыг өөртөө л анхаарч, бусдыг тоохоо больсон гэж үзэж байгаа бололтой.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп маргааш Давосын чуулга уулзалт дээр Америк улс худалдааны салбарт алдагдалтай ажиллаж байгаа талаар ярих аж. Ангела Меркель болон нэлээд хэдэн удирдагч Трампын энэ яриаг төдийлөн сайшаахгүй байгаа нь илт байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чагнаа(162.105.113.6) 2018 оны 01 сарын 29

Даяаршилыг нэрийг барууныхан өөрснөө унагачихаад одоо сэтгэл зовлоо гэх нь утгагүй, өөрсдийгөө буруутгах ёстойгоо энэ чавганц ойлгохгүй..

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 01 сарын 26

Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэгсэн бид гуйлга гуйж байж Давост оролцох нь л шившиг шүү дээ

0  |  0
Зочин(66.181.179.23) 2018 оны 01 сарын 25

Элбэгдорж түрүүнд нь байнга очиж худлаа ярьсаар байгаад мрнголчуудад итгэх итгэлийг алдагдуулсан моголчуудыг бүгдийг нь орон гаран улсууд гэж дүгнэхэд хүргэсэн шүл дээ

0  |  0
munhnar eej(66.181.180.171) 2018 оны 01 сарын 25

TRAMP USNAASAA GARSAN GEJ HELEED USANDAA BAIGAA AMERIK ZANGAA ORHIOGUI BNA

0  |  0
бсүх(66.181.191.114) 2018 оны 01 сарын 25

Тэнд жудио ярилцахгүй тул хийх ажил байхгүй.Тэнд дэлхийн хандлагын талаар ярьж улс орнуудын хамтын ажиллагааны талаар шийдвэр гарна.Меркель Монголыг сайн мэдэх боловч Жудо мэдэхгүй.Дойче банк ЕХ бөхийн холбоог санхүүгээр дэмждэггүй Хөгжил дорой улсыг дэмждэг юм

0  |  0
555(122.201.20.178) 2018 оны 01 сарын 25

ФРАУ МЕРКЭЛЬ НОЁН ТРАМПАД ТААГҮЙ БАйГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ,,, ТЭР 2 НАС ЧАЦУУ ГЭВЧ ТРАМП ЗАЛУУ МИСС АВГАЙТАЙ ТУЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЗӨН БИЛГЭЭР АТААРХАХ НЬ ЗӨВ, ХАРИН МАНАЙХЫГ ДАВОСТ ОРУУЛААГҮЙ ГОЛ ШАЛТГААН БӨХ ХҮНД ТЭНД ХИЙХ ЮМ БАЙХГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ГЭСЭН.

0  |  0
иргэн(202.179.25.191) 2018 оны 01 сарын 25

Манайх яагаад Давост оролцохгүй байна аа???????????????????????

0  |  0
Top