Швейцарийн Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форумд Доналд Трамптай хамт очих байсан Мелания Трамп нөхрөө дагаж энэхүү албан ёсны арга хэмжээнд очихоос татгалзжээ. Түүнийг аяллын хүнд бэрхээс болж Давос руу яваагүй гэж албан ёсоор мэдээлсэн ч хэвлэлүүд өөрөөр бичиж байна. АНУ-ын Тэргүүн хатагтай он гарсаар нэг ч албан ёсны арга хэмжээнд оролцоогүй билээ. Үүнийг Майкл Вольфын “Fire and fury: Inside the Trump White House” ном гарснаас болсон гэж мэдээлдэг. Мелания энэхүү номноос болж их шаналж байгаа аж. Тиймээс Тэргүүн хатагтайн үүрэг хариуцлагаасаа түр хол байхыг хүссэн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Түүнчлэн порно киноны жүжигчин Сторми Дэниелс, Доналд Трамп нар амрагийн харилцаатай байсан гэх дуулиан Меланияд хүнд тусчээ. Трамп Меланиятай гэрлээд удаагүй байхдаа порно одтой хамт амарсан байна. Гэвч түүний өмгөөлөгч Майкл Коэн Ерөнхийлөгчийн сонгуулиас сарын өмнө жүжигчин бүсгүйд 130 мянган доллар төлж, дуугүй байхыг сануулсан гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Меланиягийн ойр дотныхны ярьснаар энэ мэдээлэл Тэргүүн хатагтайд хүнд тусч, нөхөртэйгөө хамт Швейцарь явахаас татгалзжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Manai neg buh anduuraad naana chini yavaadaa. Buhiin temtseen gej oilgoson bololtoi.