Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва авлигын хэргээр 9.6 жилийн хорих ял сонсоод байсан билээ. Тэгвэл экс Ерөнхийлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч амжилт олоогүй байна. “RT” агентлагийн мэдээлснээр шүүгч нар түүнд оноосон ялыг хэвээр үлдээж, ялын хэмжээг 12.1 жил болгон нэмжээ.
2003-2011 онд Бразилын Төрийн тэргүүн байсан Луис Инасио Лула да Силва энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байжээ. Тэрбээр сонгуульд ялах магадлалтай хүнд тооцогдож байсан аж.
Лула да Силва шүүх хурлын дараа “10 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшинэ. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэжээ. Одоо Дээд шүүхэд давж заалдах эрх түүнд бий.
Бразилын улс төр дэх авлигыг үгүй хийнэ гэж амлан 2003 онд тус улсын Ерөнхийлөгч болж байсан Лула да Силва сонгогчдын саналыг худалдаж авсан гэж буруутгагдсан билээ. Түүнчлэн “ОСА” барилгын компаниас 747.8 мянган ам.долларын авлига авч тансаг байшинтай болсон гэж буруутгагдсан байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
Манайх ийм шударга шүүхтэй ч болоосой.
Manai shuuh hediid iim bie daasan haraat bolj jenkogiin hergiig shuuj baih gazart suulgah bol