Барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажил явагдаж байна

2018 оны 01 сарын 26

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 125 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд эд хөрөнгийг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар байгуулсан юм.

Ажлын хэсэг дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд өнөөдөр 3 дахь удаагаа хуралдаж хэвийн ажиллагаатай байгаа Сүхбаатар дүүргийн 7 хорооллын 6 УДДТ, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчмын УДДТ, тэдгээрийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, Хан-Уул дүүргийн “Яармаг” орон сууцны хорооллын бохир усны насос станцын барилга байгууламж болох нийт 5.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авахаар шийдвэрлэлээ.  

Дээрх дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн эзэмшигч байгууллагууд нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээг нь эдгээр байгууллагууд хариуцан ажиллах юм. Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны Ус дулаан дамжуулах 10 төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хангагдсан үед нь нийслэл хүлээн авах болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top