Өмнөд Солонгосын эмнэлэгт түймэр гарч 31 хүн амиа алдаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

  Өмнөд Солонгосын Мирян хотын эмнэлэгт урд шөнө түймэр гарчээ. Хамгийн багадаа 31 хүн амиа алдаад байгаа талаар “Рёнхап” агентлаг мэдээлэв. Түлэгдэж, гэмтсэн хүний тоо 40 болжээ. Гал эмнэлгийн нэгдүгээр давхрын яаралтай тусламжийн хэсгээс гарч эхэлсэн байна. Түймрийн үед эмнэлэгт 100 өвчтөн байжээ.

БНСУ-д өнгөрсөн 12 дугаар сард фитнесс төвд түймэр гарч 29 хүн амиа алдаж байсан юм. Жэчон хотын найман давхар байгууламжид гарсан түймрээр 26 хүн угаартан эмнэлэгт хүргэгдсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top