Барууны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар 31 настай Роберт Паттинсон, 21 настай Белла Хадид нар үерхэж байгаа аж. Тэд Парист болсон эрчүүдийн загварын долоо хоногийн үеэр “Dior”-ын үзүүлбэр дээр хамт ирсэн байна. Белла, Роберт хоёр хөтлөлцөн зургаа авахуулж, дотноор ярилцаж байжээ. Фэнүүд нь тэдэнд аз жаргал хүсч байсан гэнэ.
Роберт өнгөрсөн 10 дугаар сард сүйт бүсгүй FKA-гаасаа салсан билээ. Тэгвэл энэ цаг үеийн алдартай моделиудын нэг Белла дуучин The Weeknd-ээс салж, түүнийг Селена Гоместой үерхэхийг харсан юм. Дуучин залуу Селенагаас салсныхаа дараа дахин Беллаг эргүүлэх болсон ч бүсгүй түүнд дахиж нүүр өгөхгүй байхаар шийдсэн бололтой.

О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
arai ch dee. KRISTEN STEWART, ROBERT PATTINSON hoyor goe hos bsiin....