Маколей Калкин Жексоны охинтой ямар харилцаатай вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Жүжигчин Маколей Калкин Марк Маронд ярилцлага өгчээ. 37 настай жүжигчний фэнүүд нь түүнээс Майкл Жексоны 19 настай охин Пэрис Жексонтой ямар харилцаатайг нь сонирхон асуусан байна. Маколей Пэрисийн загалмайлсан эцэг нь ч гэсэн тэднийг хайр дурлалын харилцаатай гэх шуум байдаг. Тэгвэл жүжигчин залуу “Би Пэристэй ойр байдаг. Түүнийг их хамгаалдаг. Пэрисийг бүхий л зүйлээс хамгаалах болно” гэжээ. Тэднийг хайр дурлалын харилцаатай гэж ярих нь тэнэг гэдгийг Калкин хэлээд “Пэрис их сайхан, бас ухаантай бүсгүй. Маш гайхалтай” гэсэн байна.

Маколей түүнчлэн Майкл Жексонтой хэрхэн танилцаж байсан талаараа ярьжээ. Тэрбээр 10 настай байхдаа театрт жүжигт тоглож яваад Майклтай танилцсанаасаа хойш дотно байх болжээ. Калкин Жексоны “Black or White” дууны клипэнд тоглосон билээ. Майклыг бэлгийн хүчирхийлэлд буруутгахад Калкин түүнийг шүүх дээр очиж хамгаалж байжээ. Дуучныг нас барсны дараа тэрбээр хүүхдүүдэд нь туслах болжээ.

Пэрис, Калкин нар хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлэх нь их. Тэд саяхан хос шивээс хийлгэсэн байна. Мөн Калкин түүнийг найз бүсгүй Брэнда Сонгтойгоо танилцуулжээ. Харин попын хааны охин одоо хөлбөмбөгчин Честер Кастеллоутай үерхдэг аж.

Маколей Калкин с девушкой и крестницей Пэрис Джексон

Пэрис Джексон и Честер Кастеллоу

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(176.158.21.29) 2025 оны 03 сарын 13

Ulaanbaatariin Mongolchuud utaandaa ugaartaad neg eder bygdeeree yxsen baix vii dee

1  |  0
zochin(119.40.100.222) 2025 оны 03 сарын 13

Bid nart yamar hamaa baina aa utaandaa ugaartaj baihad chin

1  |  0
Top