
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охин тэрбумтан нөхрөөсөө салсан гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Путин хувийн амьдралынхаа талаар огт ярьдаггүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийг Екатерина, Мария гэх хоёр охинтой, эхнэр Людмилагаасаа 2014 онд албан ёсоор салсан гэдгийг л хүмүүс мэднэ. Путин охидынхоо хувийн амьдралын талаар ярина гэж бүр үгүй. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ерөнхий хэдэн үг хэлээд өнгөрдөг. Тэгвэл сэтгүүлч нар Мария, Екатерина нарын хувийн амьдралыг судалсны эцэст Путиний охин Екатерина таван жил хамт амьдарсан нөхрөөсөө салсан гэж мэдээлжээ. Бүсгүй олны хараанаас хол байх гэж овгоо сольж Тихонова болгосон байна. Катя “Сибура” холдингийн хувьцаа эзэмшигч, тэрбумтан Кирилл Шамаловтой 2013 онд гэрлэсэн гэх мэдээлэл гарсан. Хурим Ленинградад аюулгүй байдлын өндөр хамгаалалтан дор болж байжээ. Уг хуримын зочид нь 100-хан хүн байсан аж.
Тэгвэл Екатерина, Кирилл нар салсан талаар “Bloomberg” мэдээлэв. Кирилл Шамалов нь “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар Оросын толгой баячуудын нэгээр нэрлэгдсэн билээ. Харин хосын харилцаа юунаас болж төгсгөл болсныг нь сэтгүүлч нар илрүүлж чадаагүй аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийнхөө болон охидынхоо хувийн амьдралыг ийнхүү маш нууцлагдмал байлгаж чаддаг нэгэн. Путиний хоёр охины зураг ч ховор байдаг билээ.
Путиний бага охин Екатерина акробат рок-н-роллын тамирчин юм. Дэлхийн акробат рок-н-роллын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Катя партнёр Иван Климовтойгоо бүжиглэж байгаа олон бичлэг бий. Гэхдээ тэрбээр Путиний охин гэдгээ мэдэгдүүлэлгүй Екатерина Тихонова гэсэн нэрээр бүжиглэдэг.
Энэ зураг дээрх бүсгүйг Путиний том охин Мария гэж Оросын хэвлэлүүд бичдэг.

Сэтгэгдэл ( 2 )
ҮХСЭНИЙ ТЭРБУМТАН НӨХӨР БАЙХ ВЭ ДЭЭ ПУТИНЫ ХӨРӨНГӨ Л БАЙГАА Ш ДЭЭ