Канадын тэрбумтан Шерман эхнэрийнхээ хамт нас барсан хэрэг өнгөрсөн сарын сенсаацуудын нэг байсан. “Apotex” эмийн корпорацыг үүсгэн байгуулагч Бернард Шерман, түүний эхнэр Хани нарын цогцсыг өнгөрсөн сарын 16-нд гэрээс нь олсон билээ. Тэдний үхэл сэжигтэй байгаа талаар Торонто хотын цагдаагийн газраас мэдээлж байсан юм. Тэгвэл тус хотын цагдаагийн газраас “Энэ хэргийг аллага гэдгийг тогтоогоод байна” гэж “CBC” телевизэд мэдээлжээ.
Гэр бүлийн хоёрын хоолойг нь боож хөнөөсөн байж магадгүй гэнэ. Хэргийг хэд хэдэн хүн хамтран үйлдсэн гэж үзэж байгаа аж. Бернард Шерман нь Канадын толгой баячуудын нэг байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )