АНУ-ын Төрийн департаментаас “Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээр тус улсын батлан хамгаалахын үйлдвэрлэлд хэдэн тэрбум ам.доллароор яригдах хэмжээний алдагдал учирсан” гэж мэдээлжээ. Энэхүү санхүүгийн алдагдал нь гадны улсууд Оросоос зэвсэг худалдаж авахаас татгалзсанаас болсон байна.
“ОХУ-д хориг тавих хуулийн төсөл болон түүний хэрэгжилт нь тус улсын худалдааг зогсоосон. Бидний тооцоолсноор Оросын эсрэг авсан хориг арга хэмжээтэй зэрэгцэн гадны орнууд худалдан авахаар төлөвлөсөн болон захиалсан байсан хэдэн тэрбумаар яригдах хэмжээний батлан хамгаалахын тоног төхөөрөмжөөс татгалзсан” гэж АНУ-ын Төрийн департаментаас Конгресстоо мэдэгдсэн илтгэлд өгүүлжээ.
Түүнчлэн Цагаан ордоны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс “ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих талаар ойрын хугацаанд мэдээлэл хийнэ” гэсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Augaa Orosiin ard tumen yu bodoj baina ynkuud davarch baina iluu gedgee haruulaach