Мексикт 100 гаруй хүнийг нууцаар оршуулсан байсныг өчигдөр олжээ. Тус улсын Веракрус мужид болсон энэ хэрэг олны анхаарлыг татаж байгаа юм. Мексикийн ерөнхий прокурор Хорхе Ортис “Noticias MVS”-д мэдээлэхдээ “Өнгөрсөн онд Веракруст хамгийн олон гэмт хэрэг гарсан. 2017 онд нийт 225 хүний цогцос, 335 гавлын яс, 30.6 мянга гаруй хүний биеийн хэсэг олдсон. Одоогоор 111 цогцсыг хэнийх болохыг тогтоогоод байна. Үлдсэнийг нь тогтоох боломж тун бага байгааг хэлье” гэжээ. Өнгөрсөн онд Мексикт сүүлийн 20 жил гараагүйгээр олон гэмт хэрэг үйлдэгджээ. Өдөрт 80 хүнийг хөнөөж байсан гэсэн тоо гарсан байна. 2010 оноос эхлэн Веракрус мужаас алга болсон хүний тоо 3.6 мянгад хүрчээ. Энэ мужид хар тамхины наймааны том бүлэглэлүүд үүрлэсэн аж.
Дээрх хэргийн өмнөхөн цагдаагийнхан Наярит мужаас 33 хүний цогцсыг олжээ. Энэ мэтчилэн учир битүүлэг хэрэг Мексикт олноор гардаг юм. 2014 онд 57 оюутан сураггүй алга болж, хожим нь тэдний цогцсыг олсон хэрэг том дуулиан тарьж байсан билээ. Энэ хэрэгт Мексикийн эрх баригчдыг буруутгадаг.
Сэтгэгдэл ( 2 )
Мексик гэж ёстой аймшигтай улс байх аа
Бидний мэдэх гитар барисан том бүрх малгайтай эрчүүд алуурчид байж ээ