Ерөнхийлөгчид нэр дэвшигч Грудинин Авлигатай тэмцэх үндэсний товчоо байгуулахыг санал болгов

2018 оны 01 сарын 31

ОХУ-ын Коммунист намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Павел Грудинин ерөнхийлөгчийн дэргэд авлигатай тэмцэх үндэсний товчоо байгуулахыг санал болгосон байна.

Тэрээр КН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр “Төрийн дээд эрх мэдэл буюу ерөнхийлөгчид захирагддаг авлигатай тэмцэх байгууллага байх ёстой” гэж хэлжээ.

Түүнчлэн, тэрээр  Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 20-р зүйлийг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурьдаад, БНХАУ-ын авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан амжилт, ололтыг онцлов. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэх асуудлыг нэн тэргүүний байранд тавьж байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top