ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ксения Собчак “Нэгдүгээр суваг”-ийн “Познер” хөтөлбөрт уригдсан билээ. Тэрбээр хөтлөгч Владимир Познертой нээлттэй яриа өрнүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигчийн цуглуулах ёстой гарын үсгийг бүрдүүлснээ хэлжээ. Ингээд Санкт-Петербургийн захирагч асны охин, Оросдоо нэртэй телевизийн хөтлөгч Ксения Собчакийн ярианаас чухал хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэе.
“Бүгдийн эсрэг гэдэг нь өнөөгийн тогтолцооны эсрэг гэсэн үг. Энэ нь “Хүүхдүүд ээ, та нарт Ксения Собчак таалагдах албагүй. Одоогоор энэ ердөө ч чухал биш” гэж хэлэх боломжийг олгож байгаа юм. Гэхдээ биднийг залхаасан хүмүүс явах ёстой. Яагаад гэвэл би нэг ч Владимир Владимирович 18 жил засгийн эрхэнд байх ёсгүй гэж үзэж байна”
“Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч хүмүүсийн ярьж байгаа шиг гадаад руу явахгүй. Оростоо үлдэж, улс төрөөр оролдсоор байх болно”
“Барууны хоригийн асуудалд би Владимир Путинийг буруутай гэж боддог”
“Владимир Владимирович Америк болон Барууныханд гомдсон гэдгийг маш сайн ойлгож байна. Гэхдээ ялагдчихлаа гээд толгой руугаа цохиод суух биш олон улсын улс төрийн хүрээнд ажиллах ёстой”
“АНУ руу явах талаараа яг таг шийдээгүй байна. Гэхдээ сонгуулиас өмнө явна гэсэн бодол бий. Америкийн өндөр албан тушаалын хэд хэдэн хүнтэй болон Конгрессын гишүүдтэй уулзана. ОХУ-тай холбоотой нөхцөл байдлыг шийдэхээр зүтгэнэ. Харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах хүсэлтэй хүмүүс Орост байна гэдгийг ойлгуулмаар байна”
“Нөхөр, хүү хоёртойгоо өнгөрүүлсэн өдөр хамгийн жаргалтай байдаг”
“Зовлон гэдэг бол ойр дотны хүмүүс өвдөх. Дэлхий дахинд болж байгаа эмгэнэлт явдал”
“Би хүний гадаад үзэмжийг нь бус сайхан сэтгэлтэй, үгүйг нь анхаарч хардаг”
“Аав маань надаар бахархаасай, хүү минь ээжээрээ бахархаасай гэж хүсч байна. Би шоу бизнест карьер хөөж, үнэтэй машин хөлөглөн давхиж, тансаглан явж чадах байсан. Гэхдээ би улс орныхоо одоогийн нөхцөл байдлыг өөрчилмөөр байна. Тиймээс ч олон зүйлээ золиосонд гарган Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн”
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 9 )
orosiig afrik bolgoh baruunii tolovlogoog heregjyyleh hyseltei shulam baina. sogtuu tolgoi elitsenii yed ch orosiig dotroos ni saihan huvaaj avsan shyy. Putin garch ireed oros gadaadiinhnii gart Orson ord yildveryydee butsaaj avsan...... mongold bol esregeeree gadaad ezdiinhee bogsiig dolooj 35 terbumiin tatvaraas ni choloolj sullaad hohirol uchruulsniig uuchlaarai geed hohirliin mongo dahiad 15 terbumiig ovort ni hiigeed shaahaig ni ynseed yavuulna
erguu huuhen amerikaas ochij yaah iihee ash ym baihdaa
ийм шулам гарах юм бол монголд халтай шүү путин мэтиин монгол цустай нөхдүүдийг л ерөнхиилөгч болохииг дэмжих хэрэгтэй
Сайхан гуцаж байнаа гичий чинь...
орос Их гүрэн гэж үү.Энэ бол зүгээр л газар нутагт донтсон дээдсийнх нь үлдээсэн том хуурай газартай ,манайх шиг баячууд нь тасарчихсан,эгэл иргэд нь сөхөрчихсөн,супердержав буюу их гүрэн болох гэсэн мөрөөдөл нь дэлхийн дургүйг хүргэснээр хориг гээч цалманд хүлүүлж байгаа ,хүн ам түүнээ дагаад зэр зэвсэг багатай улс орнуудад хүчийг үзүүлж суудаг хулмаснууд-эдний суганд хоншоороо наачихсан хэдэн оросын орхидоснууд яасан чөлөөтэй х у ц н а вэ.
рам рамандаа жайжигнах хэрэгтэй гэдэг үг энэ хүүхэнд таарч байна
Энэ гичий тэгээд Орос орноо барууны болон япон солоносын тэжээвэр гөлөгнүүд шиг АНУ-ын өмнө бөхийлгөж хошногийг нь долоолгох гээ юу. Оросуудын дийлэнх нь эх оронч үзэлтэй учраас энэ шуламыг сонгохгүй л дээ
Энэ хүүхэн ИХ ОРос гүрэнг АНУ-ын өмнө сөхрүүлэхээр шийджээ.