ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МОНГОЛД
Хаалгаар нь оруут “Хайрцагнаас гарч сэтгэ” гэсэн уриа хамгийн түрүүнд нүдэнд тусав. Ханыг нь тойруулаад харвал “Багийн ажил мөрөөдлийн ажлыг буй болгодог”, “Төлөвлөгөө бүтэхгүй бол төлөвлөгөөгөө л өөрчил, зорилгоо биш”, “Эерэгээр сэтгэ Эрүүлээр хоолло Хичээж ажилла Хүчтэй бай Итгэлцлийг бий болго Бага санаа зов Их унш Аз жаргалтай бай Тайван бай Хайрла Амьдар”, “Энэ оффист бид багаар ажиллана, анд нөхөд байна, хамгийн сайхан ажил хэрэгч харилцааг буй болгоно...” гэсэн утга санаа бүхий үг бичээстэй. Уншаад л урам зориг, ухаарал хайрлах үгсээр “өлгийдүүлсэн” энэ төвийн нэрийг “SMS” гэдэг.
Дэлгэрүүлбэл, Startup Marketing Space төв нэртэй эл газар цаанаа л нэг эрч хүч, энергийг мэдрүүлэм санагдлаа. Тухтай орчин, технологийн дэвшлээр тоноглогдсон өрөө бүрийнх нь өнгөлөг, шинэлэг дизайн өөрийн эрхгүй нүдэнд тусч сонирхлыг төрүүлнэ. SMS төвийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн бизнесийн үйлчилгээг нэг дор үзүүлэхэд оршино.
Бизнес эрхэлнэ гэхээр л заавал тусдаа оффистой байх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээнээс монголчууд минь /бизнес эрхлэгчид/ салах цаг болжээ. “Сo-working office” буюу “Хамтын оффис” гэдэг ойлголт аль хэдийнэ буй болж, үр дүн, өгөөж шимээ өгөөд эхэлчихэж. Дэлхий нийтийн бизнес эрхлэгчид ийм оффисыг эрхэмд үзэж, ажил хэрэг, амжилтын төлөвлөгөөгөө тэндээ боловсруулж байна. Мэдээж ийм оффис /Хамтын оффис/ эдийн засагт хэмнэлттэйгээс гадна ажлын үр шим нь үржин дэлгэрэх үндэслэлтэй болохоор тэр л дээ. Тэгвэл дэлхийн нийтийн бизнес эрхлэгчдийн ажлын байраа амархан шийддэг энэхүү шинэлэг арга технологийг Монголын хөрсөнд Монгол хүмүүс суулган “SMS” төвийг нээжээ.
Жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн хувьд хүн хүч цөөн, өөрийн гэсэн барилга байгууламжгүй, түрээсийн байранд, ус тог, цахилгаан, интернэт, цалин хөлс гэх мэт үйл ажиллагаандаа ихэнх зардал нь зарцуулагдаж, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлд танигдаж амжаагүй байтал санхүүгийн хямралд орж дампуурахад хүрдэг нь бодит үнэн. Төр засгийн зүгээс жижиг дунд бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүд тодорхой түвшинд хэрэгжүүлж байгаа боловч энэ нь зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээнд л байна. Ганц нэгээрээ ажилладаг, эсвэл мэргэшсэн боловсон хүчний хувьд дутмаг бизнес эрхлэгчдэд бүх урсгал зардал нь нэг дор багтсан хямд өртөгтөй ажлын байр, маркетинг менежмент, хүний нөөц, санхүү, хууль зүйн бүх төрлийн мэргэжлийн үйлчилгээг нэг дор авах, шинэ санал санаачлагаа хуваалцах, бизнесийн түнш харилцагчаа олох боломж бүхий цогц орчин үгүйлэгддэг. Энэхүү хэрэгцээ шаардлагыг “Газар шилтгээн” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын хамт олон олж харан гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд маркетинг менежментийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “Startup Marketing Space” хамтын оффисыг нээсэн нь энэ юм. Тог, интернэт, тохилог орчин зэрэгт толгойгоо гашилгахын оронд шинэлэг санаа, бизнесийн шилдэг төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх замаа олоход л та цагаа зарцуулахад хангалттай болжээ.
АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮСИЙН АМЖИЛТ ГАРГАХ ОФФИС
ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭ ЦӨМ БҮРЭН
Үнэхээр ч гарааны бизнес эрхлэгч залууст байрлал сайтай газар оффис түрээслээд суух төсөв мөнгө гэж юу байхав. Бизнес эрхлэгчдийн тэр л бэрхшээлийг олж харсны үндсэн дээр хамтын оффисыг бүтээн байгуулах санаа төржээ.
Ингээд Ж.Золзаяа тэргүүтэй түүний багийнхан өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн хамгийн бага зайд юу хийж болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажилласнаар “SMS” төвийн өнгө төрх бүрдсэн гэж хэлж болно. Бизнес эрхлэгчдийн оффист юу байж болох вэ, тэр бүхнийг SMS төвд багтаад өгчээ. Тухайлбал, 40-50 хүний EVENT зохион байгуулах хүчин чадалтай нийтийн заалнаас эхлээд 6-8 метр квадрат хэмжээтэй смарт жижиг өрөөнүүдийг өвөрмөц шийдэлтэйгээр тохижуулжээ. Дээрээс нь сургалтын өрөө, гадны хүн хүлээн авах уулзалтын өрөө, бизнес зөвлөхүүдийн өрөө, кофе шопыг хүртэл хамтад нь шийдээд өгсөн гээд бод доо. Өрөө болгоныг сандал ширээнээс эхлээд самбартай нь хүртэл шийдсэн нь хүний төлөө, бизнес эрхлэгчдийн төлөө гэсэн чинадын зорилгыг нь илтгэх мэт. Нээгдээд удаагүй ч аль хэдийнээ найман байгууллага энэ оффист үйл ажиллагаагаа явуулахаар орсон байна. Үргэлж шинийг эрэлхийлж, амжилт өөд тэмүүлэгч эрхэм бизнес эрхлэгч таны ажиллах орчин “SMS” төвд л байна.
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН ШИЙДЭЛ
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж чөлөөт өрсөлдөөний бизнесийн орчинтой болсон ч гарааны бизнес болон жижиг дунд бизнесүүд өсөн хөгжих, зах зээл дээр байр сууриа олж цаашид тогтвортой ажиллах нөхцөл боломж бололцоо хомс хэвээр байна. Тэгвэл тэр боломжийн хамгийн том гарцыг “SMS” төв бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм. Хотын төвд шинээр ашиглалтанд орсон Бизнес таурын 19 давхарт байрлах тус төвийн нийт талбай нь 415 метр.квадрат. Төслийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагууд нь өөрсдөө стартап компаниуд бөгөөд зураг төслийг “Сая санаа” ХХК, гүйцэтгэлийг “Армонде констракшн” ХХК, программ хангамж, системийг “Аметрос” ХХК-ийн “ДОБУ” брэнд тус тус гүйцэтгэн ажилласан байна. Ингээд SMS төвийн захирал Ж.Золзаяатай уулзаж ярилцлаа.
САНАА БЭЛЭН БАЙХАД САНХҮҮЖИЛТ ОЛДОХОД ДӨХӨМ БАЙДАГ
-Бизнес эрхлэгчдэд зориулсан шинэлэг “хамтын оффис”-ын соёлыг Монголд түгээж буй "Start Up Marketing Space" буюу SMS төв байгуулах санаа анх юунаас сэдэлжин, хэрхэн төрсөн бол?
-Сүүлийн жилүүдэд гарааны бизнес гэсэн ойлголт хүч түрэн гарч ирж олон хүн өөрт байгаа санаагаа бизнес болгох гэж оролдох болсон. Гэтэл бодит байдал дээр өөрт байгаа хөрөнгө санхүүгээрээ бүтээгдэхүүнийхээ анхны загварыг гаргаад тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулаад зах зээл рүү гаргах шатан дээрээ олон бизнес унаж байна. Энэ нь тэдгээр бизнест маркетингийн бодлого, стратеги төлөвлөлт байхгүйгээс ихээхэн шалтгаалж байна. Маркетинг гэдэг бол судалгаа хийхээс эхэлдэг. Судалгаан дээрээ үндэслэж хэрэглэгч, зах зээл, үнэ, стратегиа тодорхойлдог. Тэгэж байж тухайн гарааны бизнес амжилттай хэрэгжиж дараа дараагийн санхүүжилтээ босгодог. Манайд яг энэ чиглэлээр гарааны бизнес болон жижиг дунд бизнесийг дэмжих, тэдэнд зөвлөж туслах мэргэжлийн байгууллага байхгүй байгаа. Мөн жижиг бизнесүүд хүний нөөц, хөрөнгө санхүү, мэргэжлийн боловсон хүчний хувьд дутмаг байдаг. Энэ бүх хэрэгцээг нь хангаж өгөх бүх төрлийн бизнесийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжийг олж хараад энэхүү төвөө байгуулах төслөө багаараа боловсруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын нэг цонхны үйлчилгээ гэж байдаг шиг бизнесийн байгууллагын нэг цонхны үйлчилгээ бий болгохыг зорьсон. Гэхдээ явцын дунд бага зэрэг сайжруулан хөгжүүлээд хамтын оффисын чиглэлээр илүү хөгжүүлж хэрэгжүүлсэн.
Төрийн байгууллагын нэг цонхны үйлчилгээ гэж байдаг шиг бизнесийн байгууллагын нэг цонхны үйлчилгээ бий болгохыг зорьсон.
-Шинэ санаагаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Санаа бэлэн байхад санхүүжилт олдоход дөхөм байдаг. Харин санхүүжилт олдсон үед таны санаа хэрэгжихэд хэр бэлэн байна вэ гэдэг чухал. Хөрөнгө оруулалтыг нэг удаагийн уулзалтаар шийдсэн. Хөрөнгө оруулагч маань өөрөө залуусыг дэмждэг, их бүтээлч сэтгэлгээтэй, бизнесийн нарийн ухаантай хүн учраас бидний төсөл дэмжигдсэн.
-SMS төвийн үйл ажиллагааны онцлог, давуу талуудаас дурдвал?
-SMS төв нь бусад төвүүдээсээ ялгагдах хэд хэдэн онцлог давуу талтай. Аливаа бизнесийн хамгийн чухал зүйл болох байршил. Бид хотын төвд хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт байрладаг. Мөн хамгийн чухал нэг давуу тал бол тав тух, тохилог орчин, ажиллахад таатай уур амьсгал бүрдүүлсэн байдал. Залуучууд бид яагаад бизнесийн гараагаа тав тухгүй, жижигхэн газраас өртөг өндөр эхлэх ёстой гэж. Түүнээс гадна манай төвийн технологийн шийдэл үнэхээр онцгой. Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, ухаалаг оффисын тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байгаа. Эдгээр нь харагдах байдлаасаа гадна манай давуу тал бол, тухайн бизнест хувь хүнд өгөх үл үзэгдэх давуу тал нь бид бизнесийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Төгс хүн, бүх мэргэжил ур чадварыг бүгдийг эзэмшсэн хүн гэж байдаггүй учир өөрт байхгүй мэдлэг, ур чадварыг бусад мэргэжилтэн, зөвлөхүүдээс авах боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал гэж үзэж байна.
-Энэхүү шинэ төрлийн соёлыг түгээх үйлсийнхээ алсын харааг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Хамтын оффисын тухай ойлголт, соёл манайд хараахан бүрэн утгаараа хэвшээгүй байна. Удахгүй борооны дараах мөөг шиг олон ийм оффисууд гарч ирэх байх. Гэхдээ SMS нь энэ төрлийн хамгийн том гол тоглогч нь байна гэдэгт итгэлтэй байна. Бид Монгол Улсын бүх аймгуудад өөрийн гэсэн салбартай болж гарааны бизнес, ЖДҮ-ийг хөгжүүлэх, дэмжих хамгийн том сүлжээ хамтын оффис болно гэж төсөөлж байна.
EVENT HALL
Энэхүү өрөөнд арга хэмжээгүй үед гишүүд сууж интернет ашиглаж, ажлаа хийх юм. Харин арга хэмжээтэй үед угсардаг тайзыг ашиглана. Угсардаг тайзыг бусад үед буйдан хэлбэрээр ашигладаг байна. Энэ зааланд 50-60 хүний арга хэмжээг зохион байгуулах зориулалттай. Мөн ханаа шууд самбар болгох боломжтой.
СТАРТ-АП, СТАРТ-АП...
SMS төв нь Монголдоо анх удаагаа ажлын өрөөнүүддээ тусад нь "мини оффис"-ыг гаргаж өгчээ. Мини оффис дотор ширээ, залгуур, интернет, хувцас, бичиг баримтын шүүгээ зэргийг цогцоор нь бүрдүүлж өгсөн байна. Харин нийтийн эзэмшлийн старт-ап ажлын өрөөнүүдэд мөн л тусад нь ханын шүүгээ, ширээ, сандал, залгуур зэргийг бүгдийг нь шийджээ. Товчхондоо, энэ өрөөнүүдэд хүний хэрэгцээ цөм бүрэн.
ТУХЛАХ ХЭСЭГ
SMS төвд гишүүн болсноор амралтын өрөөнд үнэгүй кофе, цай ууж, ном уншиж, зочдоо хүлээж авч уулзах боломжтой аж. Мөн компьютергүй хүмүүст зориулж амралтын өрөөнд түрээсийн компьютер байрлуулжээ.
ХУРЛЫН ӨРӨӨ
Энэхүү өрөөнд 10-40 хүний хурал, уулзалтыг хийх боломжтой юм. Хурлын өрөөнд дэлгэц, самбар гээд бүхий л хэрэгтэй зүйлсийг нь шийдэж өгчээ. Үүнээс гадна 5 хүний жижиг уулзалтын өрөө бий. Тэнд гишүүд хүссэн үедээ уулзалт хийх боломжтой.
АЖИЛЧ ЗӨГИЙНҮҮДИЙН ӨРӨӨ
Энэхүү өрөөнд бизнесийн зөвлөхүүд суух аж. Өрөөний шийдлийг "ажилч зөгий" маягаар зассан байна. Мөн энэ өрөөнд зургаан "мини оффис" байрлаж байлаа. Мини оффист маркетинг менежмент, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн бүх төрлийн зөвлөхүүд ажиллана.
ЗОЛООГИЙН ӨРӨӨ
Удирдлагын өрөөнд SMS төвийн захирал, ерөнхий менежер, зохион байгуулагч, нягтлан нар танд үйлчлэхэд бэлэн байдалд сууна...
БОДЛЫН ӨРӨӨ
Ариун цэврийн өрөөгөө "бодлын өрөө" хэмээн нэрлэсэн нь зай талбай бүрийг "ашигтай" ашигласан шийдэл болжээ.
УГТАХ ХЭСЭГ
Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг дээ. SMS төвийн угтах хэсэг ухаалаг системээр тоноглогдсон гэж хэлж болно. Тус төвийн үүд хаалга бүх Старт-ап компани, бизнес эрхлэгчид, залуучуудад нээлттэй. Эрхэм та, ирээдүйн цахиурын хөндийн томоохон компаниудыг гаргах төлөвлөгөөтэй “SMS” төвд тавтай морил.
Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес Таур, 19 давхар Утас: 8888-4144, 90091019
Ярилцсан: С.Өлзийбаяр
2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507/
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
aimshigiin tsarai muutai yaagii be