Яагаад залуу хятадууд ажлаа хаян, тосгод руу нүүж байна вэ!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 31

Хотжилт асар хурдацтай явагдаж, аж үйлдвэрийн хотууд эрчимтэй хөгжиж буй Хятадад шинэ тренд гарчээ. Ажилгүйдэл, өндөр үнэ, ажлын хэт ачаалал, ажлаас халшрах хам шинжид туйлдсан залуус “урт хугацааны тэтгэвэрт” гарах нь ихэсжээ. Хятадын залуус том хотуудаас хөдөө орон нутаг руу шилжих болсон байна.

Уулан дахь номын дэлгүүр, кофе шопууд

Сүүлийн жилүүдэд хорь гаруй насны залуус карьераа том хотуудад бус бөглүү тосгодод эхлүүлдэг болжээ. Жишээ нь Лю Ювень гэгч 21 настай залуу шуугиан ихтэй том хотоос залхан, Гуйжоу мужийн нэгэн уулархаг газрыг сонгож, тэндээ өөрийнхөө барьсан урцанд амьдрах болжээ. “Хотод үйлдвэрт 08:00-22:00 цагийн хооронд ажилладаг байсан. Надад өөрийн гэсэн цаг хугацаа байгаагүй. Харин одоо би шувуудын жиргээгээр сэрдэг болсон” хэмээн тэрбээр CNN агентлагт ярьжээ. Эхэн үед нь эцэг эх нь зэрлэг байгальд ганцаар амьдрах сонголт хийсэн хүүдээ санаа нь зовж, ойр орчимд нь камерууд хүртэл байрлуулж байжээ. Харин одоо Лю өөрийгөө тэтгэврийн хүн гэж нэрлэдэг бөгөөд ногоо тарьж, уламжлалт аргаар хоол бэлтгэж TikTok сүлжээнд өөрийнхөө өдөр тутмын амьдралын талаар бичлэг оруулдаг байна.

Түүн шиг тэтгэврийн залуус олон. Зарим нь бүр гурван сая дагагчтай. Тэд “тэтгэврийн” амьдралын хэв маягаа контент болгож, жижиг хэмжээний бизнес хийнэ. Хятад залуусын дунд хөдөө тосгоныг зорих тренд дэлгэрээд байна. Тэд хөдөө орон нутагт ямар нэгэн шинэ зүйл хөгжүүлэхийг хүсдэг болжээ. Тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр эсвэл боловсруулах үйлдвэрийн оронд креатив эсвэл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байна. Зочид буудал, кафе, ресторан нээж, хотынхныг татна.

Орон сууц, оршин суух зөвшөөрөл

Гэхдээ залуухан хятадууд зөвхөн байгальд хайртайдаа эсвэл креатив амбицдаа хөтлөгдөн хөдөө орон нутгийг зорьж байна гэвэл өрөөсгөл болно. Томоохон хотуудад байнгын ажил олж чадаагүй залуус ч бий. Энэ онд БНХАУ-ын хөдөлмөрийн зах зээлд 11.8 сая шинэ төгсөгч орж ирсэн. Ажлын байрны төлөөх ширүүн өрсөлдөөний сацуу 16-24 насны залуусын дундах ажилгүйдлийн өндөр түвшин нөхцөл байдалд нэрмээс болно. 2023 оны зургаадугаар сард ажилгүйдлийн түвшин дээд хэмжээнд буюу 21.3 хувьд хүрснээс хойш албан ёсны статистик мэдээлэл гарахаа больсон.

Хятадад амьдрах газраа сонгоход оршин суух зөвшөөрөл чухал үүрэгтэй. Хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд нийгмийн янз бүрийн хөнгөлөлт эдлэх эрхгүй болдог байна. Учир нь оршин суух зөвшөөрөл байхгүй. Оршин суух зөвшөөрлийг онолын хувьд авч болох ч асар их хүнд сурталтай нүүр тулна. Ихэнх залуус албан ёсны зөвшөөрөлгүй хотуудад амьдардаг. Хотын засаг захиргааны түвшнээс шалтгаалан шилжин ирэгсдэд өөр өөр шаардлага тавьдаг байна. Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой хотууд руу шилжин ирэгсдийн боловсролын түвшин, нас, хотод оршин суух хугацаа, цалин, орон нутгийн эдийн засагт оруулсан хувь нэмэр, нийгмийн ололт амжилтууд зэргийг харгалзан үзнэ. Харин орон нутгийн засгийн газрууд залуу ажиллах хүчнийг татах зорилгоор бага шаардлага тавьдаг болжээ.

Уханийн их сургуулийн социологич Ван Дэфүгийн ярьснаар, төрсөн нутагтаа буцаж ирсэн залуус гэр бүлийнхээ харилцаа холбоо, эцэг эхийнхээ эдийн засгийн эх үүсвэрийг ашиглах боломжтой болохоос гадна нийгмийн дарамт багатай, илүү тохь тухтай орчинд амьдардаг.

Буйдангаасаа босолгүй тосгоноо хөл дээр нь босгоно

Хятадын Z үеийнхэн, миллениалууд мегаполисуудын асар их өрсөлдөөнөөс зугтах болжээ. Тэд жижиг хотууд, хошуудад амьдралаа босгох, карьер хийхэд илүү тохиромжтой гэж үзэж байна. Орон нутагт өрсөлдөөн багатай, орон сууц авах боломж ихтэй, цалин сайтай ажил олох, ажил, амьдралаа хослуулах өргөн боломж бий.

Гэсэн хэдий ч хөдөө нутагтаа буцаж ирэх, корпорацуудад ажиллахаас татгалзахыг влогоороо дамжуулан уриалж буй ажилгүй миллениалууд, Z үеийнхэн шүүмжлэлд өртөх нь бий. Тэдний үйлдэл хөдөлмөрч, хичээнгүй байх, сул талаа даван туулах ёстой гэж номлодог Кунзийн ёс зүйтэй харшилдаг гэж үзнэ. Мөн дээд боловсрол эзэмшсэн хэн бугай ч шаргуу хөдөлмөрлөж, хэргийг нь гаргах ёстой гэсэн үзэл бий. Залуусын дунд “амбицаас бүрэн татгалзах”, “залуу тэтгэврийнхэн” гэсэн тренд дэлгэрч буй нь эрх баригчдын санааг мөн зовоож байна.

Гэхдээ эрт тэтгэвэрт гарахыг ухуулагчдыг эдийн засгийн амьдралд оролцдоггүй гэж үзэхэд өрөөсгөл. Учир нь тэд өөрсдийнхөө влогоор их хэмжээний мөнгө олж, инфлюсер болж байна. Тэтгэврийн Z үеийнхэн өөрсдийнхөө контентоор дамжуулан хөдөө орон нутагт анхаарал хандуулснаар цахим худалдаа, аялал жуулчлалаар дамжуулан хөдөө орон нутгийг хөгжүүлэх боломжийг нээж байна.

30 насандаа тэтгэвэрт гарч, зөгийний аж ахуй байгуулна

Залуус хотод олж авсан технологийн болон маркетингийн мэдлэгээ хөдөө орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашиглах нь элбэг. Жао Яньцюнь гэгч 33 настай залуу их сургуулиа төгсөөд Гуанжоуд цахим худалдааны салбарт ажиллаж байхдаа судалгаа хийх үеэр төрсөн Локэн тосгон нь үндэсний дархан цаазат газар гэсэн статустай болохыг олж мэджээ. Ой мод, төрөл бүрийн ургамалтай түүний тосгонд үйлдвэрлэсэн зөгийн бал амин хүчлээр баялаг аж. Нутагт нь цахим худалдаа хөгжөөгүй тул үйлдвэрлэгчдийн ашиг бага байдгийг мэдсэн Жао нутагтаа цахим худалдаа хөгжүүлж, нутгийн үйлдвэрлэгчдэд бизнесээ өргөжүүлэхэд нь туслахаар сэтгэл шулуудан буцаж ирсэн байна. Харин өдгөө Локэний зөгийн балыг Хятадын хаанаас ч худалдан авах боломжтой болж, Жао өөрөө ч гэсэн зөгийн аж ахуй эрхлэх болжээ. Хятадын онцлог бол орон зайг бус амьдралын хэв маяг, дадлыг хотжуулах явдал юм. Интернэт худалдаа, хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан хотын амьдрал хөдөөд нэвтэрч байна гэж шинжээчид тайлбарлажээ.

Залуучуудын дундах ажилгүйдлийг олон жилийн турш янз бүрийн аргаар шийдвэрлэхээр оролдож байгаа ч асуудал хэвээр байна. Байнгын ажил хайгчдад зориулж төрийн албан хаагчдын квотыг 16 хувиар, Ганьсу, Юньань зэрэг эдийн засгийн хүндрэлтэй бүс нутагт 50 хувиар нэмэгдүүлсэн байна. Төрийн албан хаагчдыг тоог нэмж байгаа нь карьерын боломж бага, дэд бүтцийн хөгжил сул хөдөө орон нутаг, жижиг хотуудыг хөгжүүлэх зорилготой.

Ихэнх залуус их, дээд сургуулиа төгсөөд ажил олох боломжгүй болж, хөдөө орон нутгийг зорьдог. Тэд төрсөн нутагтаа буцахаас өөр аргагүйд хүрэх нь бий. Цэвэр агаарт амарч, хэсэг хугацааны дараа дахин ажил хайхаар хотыг зорьдог бол зарим нь хөдөөгийн амьдралаар влог хийхээр үлдэнэ. Гэхдээ хөдөө орон нутагт үлдэх нь тийм түгээмэл үзэгдэл биш.  Харин Z үеийнхний дунд дэлгэрсэн тренд. Гэтэл 30+ насны миллениалууд шилжилт хөдөлгөөнд нухацтай хандаж, өөрийн гэсэн бизнес, зөгийн аж ахуй нээж байна.

Залуусын дунд том хотуудаас хөдөөг зорих тренд хэр удаан үргэлжлэх, урт хугацаанд бодит өөрчлөлт авчрах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч Хятадын өнөөгийн залуус хэрхэн амьдрахаа өөрсдөө тодорхойлохыг хүсдэг болжээ. Тэр тусмаа Хятадын Z үеийнхэн карьер хөөх уламжлалт хэв маягаас татгалзан, тайван амьдралыг илүүд үзэх нь элбэгшжээ. Уханийн их сургуулийн судлаач Ван Дэфугийн ярьснаар, 1980-аад оныхны хувьд томоохон хотууд хүсэл мөрөөдөл нь байсан бол 1990-ээд онд төрөгсдийн хувьд хот, хөдөөгийн ялгаа багасаж, тэр бүү хэл хөдөө тосгонд амьдрах нь илүү таалагдах болжээ.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongoloids(124.158.120.146) 2024 оны 11 сарын 02

Новшийн газар шороо, цаг агаарт хэн тоож ирэхийн! Цэвэр цустнууд баярлаж болно

1  |  0
Манай улсыг зориогүй(202.126.91.180) 2024 оны 11 сарын 04

Манай улсыг л зориогүй нь их юм

4  |  0
Чимгээ(202.126.90.240) 2024 оны 11 сарын 04

Угаасаа галзууралд хүргэх хотжилтоос холдож зайлах цаг нь ирсэн биздээ , утга учиргүй ажил ажил гэсээр амьдралгүй үхдлүүд болж хувирч бгаа

8  |  0
Зочин(202.126.89.225) 2024 оны 11 сарын 04

Энэ хотыг нохойн оромж шиг болгосон нь бүгд орон нутгийнхан. Сайд нь ч , дуучин , бөхийн, жүжигчин , шүүгч , цагдаа, эмч бүгд орон нутгаас ирсэн 10 жилдээ улаан 00 хэдэн мал зарсан мөнгөө авилгал өгч ажилд орсон хар гайнуудаас болж өнөөдөр би , бид , хот минь үнсэн саарал болсон ингэж новшийн амьдралаар амьдарч бна.\nОдоо орон нутгаас хотод амьдруулмааргүй бна. Өдрийн 10.20 мянган өдрөөр нь үржүүлээд төлөөд амьдар. Орон нутгаас ирсэн оюутнуудыг нутагт нь буцаа. Аж ахуйн нэгж албан бгууллагууд орон нутгийн харьяалалтай төгсөгчдийг ажилд авах бодуул хотод төлөх төлбөрийг ажилд авах бгууллага нь

15  |  4
DR. ADITYA(105.112.214.0) 2024 оны 11 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(105.112.214.0) 2024 оны 11 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Залуусын зөв. (122.201.31.12) 2024 оны 11 сарын 04

Мэдээж энэ л жинхэнэ хөгжилтэй амар амгалан амьдрал шүү дээ. Монголчууд маань их хөгжилрүү хушуурсаар, харин хөгжих дэвших биш бүр хэцүүдсээр бна даа.

11  |  1
Иргэн(66.181.183.72) 2024 оны 11 сарын 04

Залхуурахгүй л бол монголын залуус нутагтаа очиж мянгат малчин болоход 5-10 жил хангалттай байгаа. Малын бэлчээрт гар утсаа барьж интернет ашиглдаг мачид олширсоон.

13  |  3
Варане(139.5.216.106) 2024 оны 11 сарын 03

Ямар их нуршуу юм бэ.

5  |  3
Зочин(103.57.92.109) 2024 оны 11 сарын 01

Залуучуудын зөв\n

2  |  1
Зочин(66.181.185.85) 2024 оны 11 сарын 04

Манайханы хотод ажил орлогогүй байгаа хүмүүс, залуус хөдөө гарвал стрессгүй эрүүл сайхан амьдрах боломжтой. Мал дагавал ам тосдоно гэдэг үг байдаг. Мал аж ахуй, Хөдөө аж ахуйд ажлын байр зөндөө байгаа. Өөрийн тааваар даргад захирагдахгүй авлига өгөх шаардлагагүй сайхан амьдарч юмханаар юм хийж мөнгө олох ч боломж их бий.

25  |  2
Зочин(202.9.41.13) 2024 оны 11 сарын 02

За за, сэхээрэл

4  |  0
zochid(86.111.137.17) 2024 оны 11 сарын 04

ene chin l Mongold heregjuulmeer\n

16  |  2
Top