О.Байгаль: Хийлч байх нь намайг 100 хувь илэрхийлэхгүй, би илүү ихийг бүтээхийг хүсч байна 

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны  Монгол дахь салбар байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Байгалийг “Шинэ үе” булангийн зочноор урилаа. Чавхдаст хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж Монголын ард түмэндээ хийлч нэрээрээ алдаршсан О.Байгаль өнөөдөр бизнесийн орчин, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлуудыг чухалчилж байна. Түүний сонирхолтой ярилцлагыг уншигч танд өргөн барья.


-Таныг хийлч Байгаль гэдгээр нь хүмүүс мэддэг. Харин бизнесийн салбарт хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ?

-Хүмүүс намайг урлагийн хүн, хийлч гэдгээр минь хүлээж авдаг. Түүгээрээ ч би бахархаж, баярлаж явдаг. Гэтэл бизнест орсон цаг үе бол бүр эрт шүү дээ. Уран бүтээл хийхийн зэрэгцээ би 19 настайдаа гадаад худалдааны компани байгуулж ажилласнаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Гэр ахуйн бараа, тансаг хэрэглээний болор, шил шаазан эдлэлийн худалдаагаар анх бизнесээ эхэлж “Кристалл хаус” шаазан эдлэлийн брэндийг худалдаанд гаргаж байлаа. Одоо манай компани барилга, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

-Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны салбарыг Монголдоо байгуулах санаа хэрхэн бий болсон бэ?

-Би гурван жилийн өмнөөс Сингапурт сурч, ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд Сингапурын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд болон Сингапур, Монголын хамтарсан хэд хэдэн компанийн төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байлаа. Анх Сингапурт нэгэн үдэшлэгт уригдаж Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглохдоо Олон улсын эмэгтэйчүүдийн аж үйлдвэр, худалдааны холбооны Малайзын салбар байгууллагын ерөнхийлөгч Дато Элэйн Тэ гэдэг эмэгтэйтэй танилцаж дотно эгч дүүс, найзууд болсон. Элэйн намайг Малайзид болох арга хэмжээндээ урьсан юм. Би очиж оролцоод эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж ажиллах ёстойг олж харсан. Хоёр дахь удаагаа арга хэмжээнд нь оролцохдоо санал бодлоо солилцож, Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо, бизнес эрхлэлт, нийгэмд эзлэх байр суурийн талаар ярилцаад, Монголд салбар байгууллага байгуулах санаа анх төрсөн. Удалгүй салбар байгуулах хүсэлтээ өгөөд, 2016 онд Австралийн Мельбурн хотод болсон чуулга уулзалтад оролцохдоо албан ёсоор Монголд салбар байгуулах эрхээ хүлээж авсан.

-Энэ байгууллагын салбарыг Монголдоо байгуулахад чухам юу нөлөөлөв?

-Уран бүтээлч байхын зэрэгцээ бизнес эрхэлж байхад олон бэрхшээл тохиолддог байсан. Нийгмийн элдэв дарамт яалт ч үгүй тулгардаг учраас зарим охид эмэгтэйчүүд ухарч, шантрах нь их байдаг. Мөн нийгэм, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдаж, хамтач байдлаар даван туулах сэтгэлгээ төдийлөн бүрдээгүйг бид ил далд ярьдаг байлаа. “Шилэн таазны онол” гэж үүнийг нэрлэдэг шүү дээ. Өнөөдөр ч нүдэнд харагдахгүй мөртлөө эмэгтэйчүүдэд нийгмийн дарамт, саад тулгарсаар байна. Хамгийн гол нь улс төр ч бай, эсвэл бизнес эрхлэхэд тэгш эрхтэй, нэг шугамнаас эхэлдэг, “ижил түлхүүрээр онгойдог хаалгатай” нийгэмд бид амьдрах ёстой.

Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо нэмэгдэж, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүд өсөж буй дэлхий даяарх энэ давалгаанд бид хүчтэй оролцогч байж, энэ давалгаанд нэгдэж санаачлагч, хэрэгжүүлэгч нь байх ёстой.

Энэ нь цаашлаад Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байх учиртай. Энэ мэтчилэн олон хүчин зүйлс энэ байгууллагыг Монголд нээх шаардлага, шалтгаан нь болсон. Тийм учраас энэ байгууллагаараа дамжуулаад зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог асуудлууд, бизнес эрхлэх боломжийг дэмжих боломжит арга хэлбэрээр бид өөрсдөө идэвхтэй дэмжигч, оролцогч тал нь байхыг зорьж байна.

-Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоонд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгддэг гэж ойлгож болох уу?

-Манай байгууллага голчлон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, чадавхжуулах, олон улсын зах зээлд гарах, олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зэрэг олон талт хөтөлбөрүүдээр дэмжлэг үзүүлдэг. Энэ бол олон улсын бизнес аяллууд, орчин цагийн сургалтын арга хэлбэрүүд, салбар орнуудтай хамтарсан экспорт, импортыг дэмжих хөтөлбөрүүд, олон улсын сургалтын программууд гээд олон талт чиглэлээр хэрэгжүүлэн ажилладаг. Мэдээж бидний гол зорилт бол Монголын эдийн засгийн өсөлтөд бодит эерэг өөрчлөлт үзүүлэх явдал юм.

-Өнгөрсөн хугацаанд танай салбар байгууллагаас ямар ажлуудыг зохион байгуулж ирэв?

-Сар бүр гишүүд, сонирхогчиддоо зориулсан болон гишүүдээ чадавхжуулах уулзалтуудыг зохион байгуулдаг. Үйлдэнгээ суралцагч байя гэсэн уриатай. АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн орнуудтай бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр голчилж ажиллаж байгаа. Манай 16 салбар байгууллагын гол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь Зүүн өмнөд азийн орнуудад байдаг. Малайз, Сингапур, Индонез, Филиппин гээд АСЕАН-ын орнууд нь хоорондоо худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлсэн татваргүй худалдааны боломжуудыг бий болгохын төлөө хүчтэй хөгжиж буй холбоо юм. Маш хямд үнээр улс орнууд хоорондоо зорчих, бизнес эрхлэх орчин нь нээлттэй болсон. Эдийн засгийн өсөлт нь дэлхийд маш өндөр үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр бид АСЕАН-ын орнуудтай экспорт, импортын худалдааны чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна. Өнгөрсөн долоон сард манай улсад Сингапур, Малайз, Австрали, Индонезийн баг ирж “АСЕАН Монгол бизнес түншлэл” аяллыг зохион байгуулсан. Нөгөө хүмүүс маань Монголд ямар бизнесийн орчин байна гэж судлаад гишүүн байгууллагуудтайгаа уулзаад явсан. Дараа нь есдүгээр сарын 8-нд Малайзад, 9-нд Сингапурт “АСЕАН Монгол бизнес түншлэл” уулзалтуудыг зохион байгуулсан. Монголын бизнес түншлэлийн уулзалтад Сингапурт суугаа бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж оролцсон. Тус бизнес уулзалтаа Сингапурын Менежментийн их сургуультай хамтарч зохион байгуулсан. Мөн арваннэгдүгээр сарын 21-нд Улаанбаатарт бизнес уулзалт зохион байгууллаа. Манайд Зүүн өмнөд Азийн 15 компани ирж оролцсон. Дээрх бизнес уулзалтуудаар эхний компаниуд бизнесийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Эхнээсээ маш их үр дүнд хүрч байгаа. Монголынхоо бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Зүүн өмнөд Азийн орнуудад гаргах нь чухал байна. Буцаад энэ орнуудаас хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Одоо мөн нэгдүгээр сар, хоёрдугаар сард АСЕАН-ын орнууд болох Сингапур, Малайз, Индонез, Камбодж, Вьетнам-д “АСЕАН Монгол бизнес түншлэл” экспорт, импортыг дэмжих бизнес аяллаа хийх гэж байна. Манай байгууллага байгуулагдаад есөн сар болж байгаа ч маш их ажлыг амжуулж чадсан байна. Үр дүнгээ ирэх 2018 онд Монголдоо болох чуулга уулзалтаараа танилцуулах ёстой.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд танай байгууллагыг хэр сонирхож байна. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тусад нь авч үзэх нь анхаарал татаж байна л даа?

-Одоогоор албан ёсоор 40 гаруй, албан бусаар үйл ажиллагаанд хамрагддаг, дэмждэг бизнес эрхлэгч компани олон бий. Манай байгууллага 2017 оны гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийсэн. 2016 оны арваннэгдүгээр сард үйл ажиллагаа явуулах эрхээ авч байсан. Бид тооны араас хөөцөлдөхөөсөө илүүтэй гишүүддээ үйлчлэх, гишүүн болгондоо хүрч ажиллах зорилго тавьдаг. Манай холбоонд жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд идэвхтэй нэгдэж байна. Ихэнх гишүүн компаниуд маань бизнесээ дараачийн түвшинд гаргах сонирхолтой, өргөжүүлэх хүсэлтэй байдаг. Гаднын хөрөнгө оруулагчдыг татах, олон улсад гарах сонирхолтой компаниуд олон бий. Бизнес нь тогтсон эмэгтэйчүүдийг дэмжихээс илүүтэй бизнест хөл тавьж байгаа шинэ залуу эмэгтэйчүүдийг дэмжих нь чухал байна. Манай байгууллага бизнес, эдийн засгийн салбарт яаж гол тоглогч болох вэ гэдгийг чухалчилдаг. Залуу эмэгтэйчүүд, гарааны бизнес эрхлэгчдээ яаж чадавхжуулах вэ гэдэг дээр голлон анхаарч ажиллаж байгаа. Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед бид олон талт эдийн засгийг дэмжиж байж шинэ үе, шинэ хандлагад амжилттай ажиллана.

Жишээлбэл, гарааны бизнесүүд, жижиг дунд бизнес эрхэлж байгаа компаниудыг амжилттай, тогтвортой ажиллах таатай орчныг бүрдүүлэх эко системийг суурьшуулах, оролцогч талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлага бий. Өнөөдөр манай улс бүхий л зүйлийг шинээр эхэлж байгаа мэтээр бодлогоо тодорхойлж, ажиллах орчноо бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Амжилттай бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоо улам л нэмэгдэж байна?

-Энэ 21 дүгээр зууны эхний хагас бол дэлхий даяараа эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцооны идэвхтэй үе гэж ойлгож болно. Эмэгтэйчүүдийн манлайлах давалгаа улам өндөрт гарч эхэлж байна. Өмнөх үеүдтэй харьцуулахад улс төр, бизнест ч тэр илүү манлайлах хандлага өсч байгаа. Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй байлаа. Тайванийн Ерөнхийлөгч, Шинэ Зеландын Ерөнхий сайд эмэгтэй хүн бий. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд очно гэдэг нь өөр хэрэг л дээ. Бизнес эрхлэгч, ажил олгогч байна гэдэг бас өөр хэрэг. Энэ хүчтэй давалгаа дэлхий даяар өрнөж байгаа бол бид ч гэсэн энэ давалгааны нэг хэсэг байгаад идэвхтэй оролцогч, санаачлагч байх ёстой. Монголчууд нэг талаараа бусад улс орны иргэдтэй харьцуулахад илүү их азтай хүмүүс. Зарим улс орнуудад шашин соёл, ёс зүй, зан заншлын хувьд эмэгтэйчүүдэд хаалттай байдаг. Гэтэл Монгол бол харьцангуй нээлттэй нийгэм. Бидэнд маш том боломж байна. Энэ нь нэг талаар бидний давуу тал гэж ойлгож болно. Үүнийгээ дагаад бизнесийн орчин, мэдээлэл харилцаа холбоо чөлөөтэй байхын хэрээр бизнест суралцах боломж нээлттэй байна.

МОНГОЛ ХЭМЭЭХ БРЭНДИЙН ТӨЛӨӨ ОЛУУЛАА, ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ

-2018 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монголд болох юм байна. Чуулганы гол зорилго юу руу чиглэх вэ?

-Манай байгууллага жил бүр “Global Women’s Summit” буюу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хийдэг. Энэ уулзалтаараа тухайн зохион байгуулагч оронд тулгамдаж байгаа асуудлаас гарах гарц болоод бусад орны эмэгтэйчүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, дэлхийн эдийн засгийн хувьсгалд оролцогч тал байх талаар хэлэлцдэг хоёр өдрийн уулзалт, хурал болдог. Олон улсын эмэгтэйчүүд эдийн засаг, нийгмийн салбарт яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр ярилцдаг. Чуулган энэ жил Малайзын Куала Лумпур хотод болсон. 2015 онд Энэтхэгийн Банглор хотод, 2016 онд Австралийн Мельбурн хотод болж байсан. Манай салбар байгууллага энэ жил байгуулагдсан хэрнээ эх орондоо Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2018 онд зохион байгуулах эрх авсан. Улаанбаатар хотод 2018 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнгөрсөн жил Малайзын Куала Лумпур хотод болсон уулзалтыг тус улсын Засгийн газар дэмжсэн. Ерөнхий сайдынхаа ивээл дор зохион байгуулсан. Эмэгтэйчүүд, гэр бүл, нийгмийн хөгжлийн яам нь чуулганы хамтран зохион байгуулагчаар оролцсон. Засгийн газрын гишүүд Сангийн сайд, Худалдаа аж үйлдвэрийн сайдууд нь бүтэн хоёр өдөр хуралд сууж оролцсон. Нээлтийн үйл ажиллагааг Малайзын Сангийн сайд, хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг дээр нь Олон улсын худалдаа аж үйлдвэрийн сайд нь оролцсон. Сүүлийн өдрийн үдээс хойш нь Ерөнхий сайд нь өөрөө ирж Малайзын эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо, ажил эрхлэлтийн талаар илтгэл тавьсан. Мөн Гэр бүл хөгжлийн сайд нь өөрөө модератор хийсэн. Ингэж өндөр түвшинд анхаарал хандуулж чуулганыг зохион байгуулсан. Дэлхийн 16 орноос 1800 гаруй эмэгтэйчүүд оролцсон. Өмнөх онд нь болсон Австралийн чуулганыг ч зохион байгуулагч орны төр засгийн зүгээс маш их анхаарал хандуулсан юм билээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн энэ манлайллын давалгаа хүчтэй явж байгаагийн илрэл нь энэ юм.

-Харин Монголын тухайд?

-Монгол Улсад энэ онд болох чуулга уулзалтын гол зорилго бол Эдийн засгийг чадавхжуулах хүрээнд бүтээлч үйлдвэрлэл, инноваци, гарааны бизнесийг дэмжье гэсэн үндсэн зорилтуудтай. Жижиг, дунд бизнес болоод гарааны бизнесийг дэмжихийн тулд эко систем буюу таатай орчинг бүрдүүлэх ёстой. Эко системийг бүрдүүлэхийн тулд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал. Бизнесүүд ахисан түвшинд хөгжих, гарааны бизнес эхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой болно. Энэ дээр улс төрийн болон бодлогын чанартай зүйл гарч ирэх ёстой. Энэ бүх зүйл дээр манай байгууллага идэвхтэй оролцогч тал болж ажиллана. Бидэнд 9-р сард болох арга хэмжээ хол юм шиг санагдаж байгаа ч бэлдэх ажил маш их бий. Дэлхий дээр Монгол гэдэг брэндийг гаргаж ирэхийн тулд бид олон талаасаа нэгдэж, олуулаа тасралтгүй, тогтвортой ажиллах ёстой.

-Та түрүүн эмэгтэйчүүд бизнесийн салбарт гол тоглогч болох ёстой гэж ярилаа. Монгол эмэгтэйчүүд хэрхэн гол тоглогч болох вэ. Юунаас эхлэх вэ?

-Бид нийгэмд чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд дарагдахгүйгээр юу бодож санаж байгаагаа чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой. Тэгэж байж бид гарч ирнэ. Эмэгтэйчүүд нэгнээ дэмждэг, хамтарч бодит үр дүнгээр нийгэмд хүчтэй дуу хоолойгоо илэрхийлдэг байх хэрэгтэй байна. Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэрил Сандбэрг “Өөдөө тэмүүл” номондоо “Эмэгтэйчүүд хамгийн гол нь идэвхтэй оролцогч байх нь чухал” гэсэн байдаг. Бид эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчтэй тал, үйлдэл, үр дүнгээр жижиг гэлтгүй нийгмийн оролцогч нь болж байж нийгэмд байр сууриа тогтвортой олно.

-Монголд эмэгтэй, эрэгтэй хүн бизнес хийхийн ялгаатай зүйл юу байна вэ?

-Чадварын хувьд бид ялгаагүй гэж хардаг. Харин бүр сайн яривал эмэгтэйчүүд нэг зэрэг олон ажлыг амжуулж чаддаг авьяастай шүү дээ. Гэхдээ бид ерөөсөө эрчүүдээс чадварын хувьд илүү гэж ярих гээгээгүй. Бид адилхан л хүмүүс. Мэдлэг боловсрол, чадвар байна уу, байна. Гагцхүү нийгэмд эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрөх, хүлээж авах байдал нь арай өөр байгаа. Одоо бид нар өөрчлөгдсөн гээд байгаа юм шиг хэрнээ л засах ёстой хандлага байдаг.

-Санхүүгийн сахилга баттай байх талаасаа ч юм уу эмэгтэйчүүд илүү хариуцлагатай ханддаг шүү дээ. Гэтэл эрчүүд санхүүгийн тооцоон дээрээ нарийн ханддаггүй, үрэлгэн гэдэг ч юм уу?

-Бид “Хас” банктай хамтран “Эмэгтэй захирлууд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн” хөтөлбөрийг танилцуулсан үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ нь эмэгтэй захиралтай, үүсгэн байгуулагчтай, тухайн хувьцаат компани байлаа гэхэд 50-иас дээш хувийг нь эмэгтэй хүн хувь эзэмшдэг байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийн бүтээгдэхүүн юм. Нийт 100 орчим байгууллагын төлөөлөл оролцсон. Тэр үед яагаад банк эмэгтэй захирлуудтай компаниудад хөнгөлөлттэй зээлийн нөхцөл санал болгов гээд ярьж байсан. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо маш хурдтай нэмэгдэж байгаа нь банкны салбар болоод бусад салбаруудад дохио өгч байна. Хоёрдугаарт, банкны олон жилийн судалгаагаар харахаар зээлийн эргэн төлөлтөөр гэхэд эмэгтэйчүүд найдвартай төлөгч байдаг байна. Энэ нь эмэгтэй хүний давуу талыг илэрхийлж байгаа.

БИЗНЕС ЭРХЛЭХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ БАЙЖ Л УЛСААРАА ХӨГЖИНӨ

-Бизнес эрхлэхэд эмэгтэй хүнд давуу тал олон бий. Гэвч сул тал нь юундаа байна вэ?

-Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд БНСУ-д болсон Дэлхийн эмэгтэй лидерүүдийн форумд оролцоод ирсэн. Монголоос зочин илтгэгчээр уригдаж очиж оролцсон. Тус форумд “Монголын эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, бизнесийн орчин, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт”-ийн талаар илтгэл тавьсан. Үндэсний статистикийн хорооны судалгаа бусад судалгаа мэдээлэл дээр суурилсан илтгэл л дээ. Судалгаанаас харахад манай эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо маш бага юм билээ. Эмэгтэйчүүд маань гэр бүлийн бизнесийг ихэвчлэн хийдэг, орлого нь тодорхой бус байдаг. Гэр бүлээ авч явдаг бизнесийн гол оролцогч нь мөртлөө яг цаасан дээрх эрх нь, орлого нь баталгаажаагүй байдаг тухай статистик мэдээлэл бий. Ахуйлаг тал дээрээ илүү оролцоотой байгаа мөртлөө эдийн засаг, нийгэм, улс төрийн тавцан, шийдвэр гаргалтын түвшинд оролцоо бага байна гэдгийг л яриад байна. Үүнийг л бид нэмэгдүүлье гэж байгаа юм. Мөн дундаж түвшний менежер юм уу, төрийн албаны дундаж түвшний эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрчүүдээс өндөр байдаг. Иймд чадвартай эмэгтэйчүүдийг нийгэмд ил гаргаж ирэх хэрэгтэй байна.

-Бизнес хийе гэдэг. Гэтэл жилийн 20 гаруй, 30 орчим хувийн хүүтэй банкны зээлээр бизнес хийнэ гэдэг маш хэцүү байх. Банкны өндөр хүү бизнес эрхлэгчдэд үнэхээр дарамт болж байгаа?

-Өнөөдөр манайд банкны зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Манай холбоонд том жижиг янз бүрийн бүрийн л компани байна.. Жишээлбэл “Монос”, “M-Ойл” компаниас өгсүүлээд л 19 настай гарааны бизнесийнхэн хүртэл байдаг. Манай гишүүн байгууллагууд ийм хол зайтай. Тэдэнд бага хүүтэй зээл хэрэгтэй байгаа нь ч үнэн. “Forbes” сэтгүүл 30-аас дооших насны 30 тэрбумтан залуучуудын жагсаалтыг гаргадаг шүү дээ. Тэд нарын түүх, жишээнүүдийг уншихаар их сонирхолтой. Тэд нарт амжилтад хүрэхэд яг ижилхэн түлхүүр байсан. Стив Жобс байна уу хэн нь хамаагүй, бүгд яг л ижилхэн боломжтой байсан болохоороо амжилтад хүрсэн, манлайлж гарч ирсэн байдаг. Тийм учраас “Хаалгыг” бүгдээрээ нэг түлхүүрээр онгойлгодог байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол эрэгтэй хүн нь илүү “гоё хаалга”, “илүү түлхүүртэй”, эмэгтэй нь арай “өөр түлхүүртэй”, залуу хүн нь арай өөр “түлхүүртэй” онгойхгүй хаалгатай байж болохгүй.

Бизнесийн болон эдийн засгийн орчин нь ижил “түлхүүрээр” онгойлгодог хаалгатай байх ёстой. Ингэж байж тэгш эрхтэй нийгмийг цогцлоож хүн болгон боломжийг ашиглах үүд нээгдэнэ. Үүний дараа өрсөлдөөн, ёс зүй, ур чадвар гээд олон зүйл урган гарна. Хүн бүр бизнес эрхлэх таатай орчин бий болгож байж л бид улсаараа хөгжинө.

ОДОО МИНИЙ АМЬДРАЛЫН II БҮЛЭГ ЭХЭЛЖ БАЙНА

-Ярилцлагынхаа сэдвийг таны хувийн ажил, амьдрал руу чиглүүлмээр байна л даа. Таны бизнесийн талаар сонирхох гэсэн юм?

-Манай компани 2004 онд байгуулагдсан. Тухайн үед Улсын их дэлгүүр, Скай их дэлгүүр, Миний дэлгүүрт болор шил, шаазан эдлэл нийлүүлдэг байсан. Мөн Скай их дэлгүүртэй бид олон жил хамтран ажилласан. Манай компанийн дэлгүүрүүд ч байсан. 18 сүлжээ салбараар бүтээгдэхүүнээ борлуулж үйл ажиллагаа явуулдаг байлаа. Нийтдээ 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Одоо манай компани зочид буудал, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлэлд түлхүү анхаарч байна. Манай компани Хамрын хийд дээр аялал жуулчлалын төв байгуулсан. Бага дүү минь энэ бизнесээ удирдаж байгаа. “Интерконсалтинг” групп хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ, зах зээлийн судалгаа, бизнес хөгжил, олон улсын даатгал голчлон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талын ажиллуудыг хийдэг. Миний хувьд компанийнхаа бизнес хөгжил, Сингапур дахь төлөөлөгчийн ажлаа хариуцан дөрөв дэхь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сингапурт байхдаа бид Сингапураас Монгол руу хөрөнгө оруулагч компаниудад зөвлөх үйлчилгээний ажлууд хийж байсан. Сингапурын хөрөнгө оруулалттай эрчим хүч, уул уурхай, барилга, үл хөдлөх, үйлчилгээний чиглэлүүдийн компаниудтай хамтран ажилладаг. Одоо бол Сингапурын хоёр том төсөл дээр ажиллаж байгаа. Голчлон зүүн өмнөд Азийн компаниудыг Монгол руу хөрөнгө оруулалт оруулах чиглэлд ажиллаж байна.

-Та сурч байгаа гэсэн?

-Би Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Санхүү эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын ангийг төгссөн. Одоо докторантурт сурч “Соёлын бодлогын хэрэгжилт, менежмэнт, соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа” гэсэн өргөн сэдэвтэй судалгааны ажил хийж байна. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн судалгааны багт би ажилладаг. Саяхан Соёл урлагийн ажилтны улсын 2-р чуулганд оролцлоо. Би Зүүн өмнөд Азид их дуртай /инээв/. Тийм учраас Монголоо Зүүн Өмнөд Азитай харьцуулан судалж байгаа. Сингапурын сургуульд зочин судлаачаар очиж судалгааны ажлынхаа зарим хэсгийг хийдэг. Одоо түр Монголдоо ирээд байгаа. Энд судалгаагаа хийж байгаад ирэх жил дахин яваад судалгаагаа тэндээ батлуулаад ирэх санаа байна.

-Та докторт сурч байна. Холбооныхоо ажлыг хийхийн зэрэгцээгээр бизнес эрхэлж байна. Тэгэхээр чөлөөт цаг бага гардаг байх. Чөлөөт цаг гарвал юу хийхийг эрмэлздэг вэ?

-Би зургаан настайгаасаа хийл хөгжмөөр хичээллэсэн. Сонгодог урлагийн дотроос хамгийн багаас нь сургадаг урлагийн төрлүүдийн нэг нь хийл хөгжим. Ингэж багаасаа хөгжмийн боловсрол эзэмшсэн суурь маань намайг ийм олон талт ажил хийдэг болоход нөлөөлсөн гэж боддог. Чөлөөт цагаараа голдуу найзуудтайгаа уулздаг. Мөн ном унших дуртай. Бага байхын л ном их уншдаг байсан. Үеийнхэн дундаа бол сонгодог зохиол уншсанаараа би тэргүүнд цохино шүү /инээв/. Яруу найрагт дуртай. Ш.Уянга, Ш.Лхамноржмаа, Б.Одгэрэл, Ц.Хулан нарын шүлэг уран бүтээлийг унших дуртай.

-Уран бүтээлдээ цаг зав гаргаж байна уу. Хийл хөгжмөө хэр тоглож байгаа вэ?

- Би яг 25 жил хийл тоглосон. Энэ олон жил хийсэн зүйлээ тэр чигт нь орхино гэж юу байхав. Миний мэргэжил шүү дээ. Хамтарсан болоод бие даасан тоглолт 20 гаруйг хийсэн. Монголдоо болон Хятад, Орос, Хонконг, Малайз, Сингапур зэрэг орноор явж тоглосон. “Би ямар ч байсан сурсан юмаа үзүүлсэн, харуулсан. Миний хувьд энэ шат ингээд боллоо” гэж нэг л өдөр бодсон. Гэхдээ мэдээж урлагийн хүн хэвээрээ. Жаахан нас тогтохоороо хүүхдүүдэд хичээл заана гэж боддог. Хийл бол миний амьдралын салшгүй нэг хэсэг, эд эс минь гарцаагүй мөн. Би хөгжмөө биш миний хийл хөгжим намайг үргэлж хөглөж байдаг. Миний амьдралыг ном гэвэл одоо миний амьдралын II бүлэг эхэлж байна. Нэгдүгээр бүлгээ ингээд дуусгая гэж бодож байгаа. Хийлээ тоглосон, хөдөлмөрлөсөн цаг хугацаа маань багагүй он цагийг үдсэн байна. Би тайзны хүн биш гэж бодогдоод байдаг юм. Яагаад гэвэл, од болох зорилго анхнаасаа надад байгаагүй. Би илүү ихээр манлайлагч байхыг хүсэж байна. Нийгэмд үр өгөөжтэй, бүтээлч, олон хүмүүсийг дагуулсан бусдад хүртээмжтэй тийм хүн байхыг их боддог болсон.

Өөрийгөө илүү дайчлаад өөрийнхөө дотор байгаа боломжуудыг ил гаргаж ирээд, Байгаль гэдэг хүнийг 100 хувь дайчилъя. Хөгжимчин байх нь намайг 100 хувь илэрхийлэхгүй байна. Тийм учраас өөрийгөө илэрхийлж, Байгаль гэдэг хүнийг илүү сайн гаргаж ирэх ёстой юм байна гэж бодсон.

-Цаашдаа тоглолт хийх үү. Хэдэн жилийн дараа ч юм уу?

-Хийх бодол байлгүй яахав. Нэг тийм гоё сэтгэл, хайр, баяр, гуниг мэдрэгдсэн тоглолт. Хэсэг хугацааны дараа магадгүй бас нэг шинээр хөглөгдсөн тэр Байгалийг сонсгох байх.

-Та кинонд тоглосон. “Босго тотго” уран сайхны кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Үндэсний телевизээс Энхтүвшин найруулагч залгаад “Босго тотго” кинонд тоглох санал тавьсан. Энэ кино хилийн цэргийн 90 жилийн ойд зориулж хийсэн гурван үеийн хилчин өвөө, аав, хүү гурвын амьдралын тухай бүтээл. Дунд үе буюу 70-аад оны үеийнх нь хүүгийн дүрийн хайртай эмэгтэй нь Москвад сурч байхад нь танилцсан хийлч эмэгтэй байдаг. Энхтүвшин найруулагч “Тэр Байгалийг дууд” гэсэн юм билээ. Намайг жүжиршлэж чадна гэж бодсон юм шиг байгаа юм. Миний жүжиглэнэ гэж юу байхав. Надад хэцүү байсан нь юу вэ гэхээр, нэг тийм орчин үеийн биш үгээр ярих шаардлага гарсан. “Би ч энэ говьд чинь хагдарч хоцорлоо, хүн харвал юу гэж хэлэх юм” гэдэг ч юм уу, тийм тексттэй. Гэхдээ олон дубль яваагүй зураг авалтаа дуусгасан. Олон зүйлд хүч сорьж байна. Жаахан нас тогтохоороо ном бичье гэж бодоод байдаг юм.

-Яагаад болохгүй гэж?

-Гэхдээ тэр нь энэ өндөрлөгөөс харахад гэсэн байдлаас биш, зүгээр л өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай байгаагаар нь сэтгэлдээ үлдсэн дурсамж бүрээ бичиж болно шүү дээ. Яагаад вэ гэвэл, хүн тухайн үеийн мэдрэмжээ дараа нь мартчихдаг. Өнөөдөр тантай ярилцаад сууж байгаа энэ сэтгэгдэл олон жилийн дараа яг өнөөдрийнх шигээ үлдэх үү гэх мэт...

-Олон жил болох тусам улам мартана гэсэн үг...?

-Улам л мартаад тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж хугацаа өнгөрсний дараа анхных шигээ гоё өнгөө алдаад, зүгээр энгийн дурсамж болж үлддэг. Хааяа бид амьдралын олон давалгаанд тэднийгээ гээдэг шүү дээ. Ном бичнэ гэдэг чинь заавал би нэг алдартай хүн болчихоод томьёолоод бичнэ гэсэн үг биш. Би зүгээр өөрийнхөө эргэн тойронд буй, надтай тохиолдож буй түүхийг үлдээж болно шүү дээ. Хожим нь гэр бүл, найз нөхөд минь уншаад олон сайхан дурсамжаа сэргээж, алдаа, оноогоо эргэж хараасай гэж хүсэж байна. Зургийн цомогтой л адил гэсэн үг. “Дурдатгал бүхний дундаас та нарыгаа эрнэм Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь” гэж Ц.Хулан найрагч бичсэн байдаг. Монголыг бүтээлцэж, оршиж буй эгэл болоод эгэлгүй хүмүүсийн түүхийг авч үлдэж баймаар юм шиг санагддаг юм. Одоо бодоход Хөгжим бүжгийн коллежид сурч байхад гайхалтай олон хүмүүстэй уулзаж байсан тохиолдол олон байдаг. Лувсаншарав гуайг “Багшаа” гээд л явж байсан байх юм. Тэр хүмүүсээс үг сонсоод, юм яриулаад бичээд авах ёстой байсан юм билээ. Сүүлд Маргарет Тетчерийн “Төмөр хатагтай” номыг уншиж байхад их юм бодогдсон. Номонд нөхрийнхөө тухай бичсэн хэсэг байдаг шүү дээ. Нөхөртэйгөө харилцах харилцаандаа анхаарал тавьж байгаагүйдээ харамсаж, нас барсных нь дараа хүнд шоконд ороод хий юм хүртэл хардаг болсон тухай гардаг. Хэт их улс төр, амьдралаасаа болоод ч гэдэг юм уу. Тиймэрхүү намтарчилсан, хүмүүсийн тухай ном уншихаар амьдралын нарийн нюансыг гаргасан хэсгүүд нь гоё санагддаг. Гоё сайхан зүйл тохиолдвол бичиж үлдээж байх нь зөв юм байна гэж бодсон. Тийм учраас ном бичих бодолтой байна.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?

-Би айлын 3 хүүхдийн том нь. Хоёр эрэгтэй дүүтэй. Ээж, аав минь хувийн бизнесээ хийгээд ажил ихтэй. Би одоогоор гэр бүл зохиогоогүй байна. Яарахгүй байгаа, гэхдээ би зугтаагүй. Яагаад гэхээр гэр бүл зохиохдоо хариуцлагатай хандах хэрэгтэй гэж боддог. Сэтгэлийн хөөрлөөр шийдэхийг хүсдэггүй.

-Танд баярлалаа. Ажил, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Ярилцсан: Т.Амартүвшин 
"Зиндаа" сэтгүүлийн №01, (08/508) дугаарт нийтлэгдэв 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LOAN OFFER(84.239.6.20) 2024 оны 06 сарын 20

Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай тул орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байна уу? 0.98% бага хүүтэй зээлийн хариулт энд байна. ACCOUNTOFFICIALCOOPERATION@PROTON.ME хаягаар бидэнтэй холбогдоно уу.

0  |  0
Erdenbat(178.17.167.172) 2022 оны 01 сарын 12

Миний бөөрийг худалдаж авсан Энэтхэгийн доктор Венката эмнэлэгийн ачаар бөөрийг минь зарах гэж маш их оролдсоны дараа маш их баярласан.\n490,000 долларын ханш DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар тэдэнтэй холбогдоно уу.\nерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг

0  |  0
Hello(202.55.191.130) 2019 оны 12 сарын 21

Ehnert ni neg udur aluulna huurhii

0  |  0
hi(202.55.191.130) 2019 оны 12 сарын 21

3 huuhdiin ger bul uimuulsen hogiin novshiin huuhen

0  |  0
JAYA(197.211.57.144) 2019 оны 08 сарын 15

Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дам

0  |  0
JAYA(197.211.57.144) 2019 оны 08 сарын 15

Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дам

0  |  0
JAYA(197.211.57.144) 2019 оны 08 сарын 15

Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дам

0  |  0
JAYA(197.211.57.144) 2019 оны 08 сарын 15

Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дам

0  |  0
Dante(46.244.29.144) 2019 оны 08 сарын 10

Сайн уу, Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / 35677926593 утсаар холбоо барихын тулд dantecooperativehelp@hotmail.com и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.

0  |  0
DR. PRADHAN(105.112.50.137) 2019 оны 07 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. PRADHAN.LT.COL(105.112.50.137) 2019 оны 07 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Zocnin(103.212.117.120) 2019 оны 07 сарын 03

Bi ene abgaitai uulzaj bsan vnen hviten hvvhen bsan

0  |  0
Аллз(66.181.161.11) 2019 оны 07 сарын 02

ШАНДЫН ХҮҮХЭН .ХУЖАА ХАНХЛУУЛСАН.

0  |  0
(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
(203.91.115.46) 2019 оны 06 сарын 29

энэ хүүхнийг нээх сайхан хүн боддоггүй юмаа харин бизнес хийгээд явж байгаа нь овоо доо

0  |  0
(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(203.229.141.14) 2019 оны 06 сарын 28

Биеэ үнэлэгч шүү дээ жинхэнэ. Сингад тансаглаад суудгаа тайлбарла даа. Хөгжим тоглоод тэгж тансаг амьдарлаа юу тэ,. Үгүй л байхгүй юу. Үнэнээ хэлэх цаг чинь болсон доо одоо

0  |  0
Э(103.229.120.122) 2019 оны 06 сарын 27

Байгаль аа чи яагий бсаншд. Худлаа л гээ битгий хэлээрэй

0  |  0
Top