Хуралдаа хоёр минут хоцорсон сайд огцрох хүсэлтээ өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

  Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Сайд Майкл Бэйтс Лордын танхимын хуралдаанд хоёр минут хоцорч иржээ. Түүндээ бантсан Сайд гишүүдийн асуултад бүрэн хариулж чадаагүй гэнэ. Энэ явдлынхаа дараа тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд огцрох хүсэлтээ өгсөн байна. “Надад маш их ичгэвтэр байна. Би хариуцлагатай байж чадсангүй. Иймээс би огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өглөө. Намайг уучлаарай” гэж Майкл Бэйтс мэдэгджээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй түүний хүсэлтийг хүлээж аваагүй талаар Лондоны хэвлэлүүд мэдээлэв. Т.Мэй Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Сайдыгаа ажилсаг хичээнгүй, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлээд огцрох хүсэлтийг нь хүлээж аваагүй аж. Ерөнхий сайд хуралдааны дараа түүнтэй биечлэн уулзсан байна.

Өмнө нь Их Британийн Боловсролын сайд Жастин Грининг мөн дээрх шалтгаанаар огцрох хүсэлтээ өгч байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mundag(217.227.216.83) 2018 оны 02 сарын 02

Mundag

0  |  0
Монгол(172.58.139.92) 2018 оны 02 сарын 02

Ирваагаар дуудаад бга бол хүн жинхэнэ монгол байна. Үхэр хочит. Баадай бол бас ойлгохгүй байгаагаа мэдээд байгаа хоосонгүй толгой байнаа. Ийм болохоор бид хөгждөггүй юм шүү дээ

0  |  0
zochin(203.91.115.40) 2018 оны 02 сарын 01

Yasan mundag said be yag ulsa boddog uxaalag said xotsorch xuraldaa orson bxr sanaa ni zovod yuch yarij chadgvi gej bna lag tegsen manai gichvvd yaj bna oroijot xuralda irj bj uurlad naad xoorondoo xeldeed ogtsor gesen ch gvrvvieed bgad l bna estoi uls bich uuruunxuu erx ashig bodson xvn xvmvvs araichdee yadaj uxaantai bj uls oronoo bodmor neg muriin xutulbur garax gj mudaltssar bgad duusna

0  |  0
Зочин(66.181.161.12) 2018 оны 02 сарын 01

Англичууд ёс суртахууны өндөр соёлтой хүмүүс гэдэг нь харагдаж байна л даа.

0  |  0
Joy(39.7.51.227) 2018 оны 02 сарын 01

Baadaitai l adilhaan

0  |  0
з(103.26.195.192) 2018 оны 02 сарын 01

Шал ирваа сайд байна

0  |  0
Зочин(202.179.27.208) 2018 оны 02 сарын 01

Ёс суртахууны соёл гэж дээд зэргийн сайхан хумуус шуу зугээр л хайр хундлэл эрхгуй торж бн

0  |  0
Баадай(66.181.164.229) 2018 оны 02 сарын 01

Би солиорч байна уу дарга солиорч байна уу гэдэг шиг юм байна. Бидэнд бол ёстой ойлгомжгүй асуудал байна. 2 минут хоцроод огцорно гэхээр ойлгохгүй байна. 2 цаг ч биш 2 өдөр бүр заримдаа хорин хэд хоног хоцроод ирдэг манайханыг тэд бүүр ойлгохгүй юм байна л даа

0  |  0
Top