Палестины ХАМАС бүлэглэлийн толгойлогчдын нэг Исмаил Абдель Салам Ахмед Хания АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцдэг билээ. Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарласнаас нь болж АНУ-ын Ерөнхийлөгчийг буруутгаж, палестинчуудын эсрэг дайн зарлалаа гэж ундууцсан түүнийг АНУ террористуудын жагсаалтад оруулжээ. Исмаил Ханияг Израилийн эсрэг дайн дэгдээхийг палестинчуудад уриалсан гэж АНУ буруутгаж байгаа аж.
“ХАМАС бүлэглэлийн гол толгойлогчдын нэг Исмаил Хания Израилийн иргэдийн эсрэг террорист халдлага үйлдэхэд оролцдог” гэж АНУ-ын холбогдох албаныхан мэдэгджээ. Түүний АНУ дахь бүх хөрөнгө, дансыг битүүмжилж, Америкийн банк санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй харилцахыг хориглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )