Кубын хувьсгалч Фидель Кастрогийн том хүү Фидель Анхель Кастро Диас-Баларт нас баржээ. Түүнийг Кубад нас барсан талаар “Granma” мэдээлжээ. Тэрээр амиа хорлох оролдлого хийсэн байна. Кастро Диас-Баларт сэтгэл санааны гүн хямралд орж, хэдэн сарын турш эмчлүүлсэн байжээ. Тэрээр Кубын Төрийн зөвлөлийн шинжлэх ухааны зөвлөх, тус улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч байсан аж.
Цөмийн физикийн мэргэжилтэн байсан Кастро Диас-Баларт нь ЗХУ-д өөр нэрээр суралцжээ. Хосе Рауль гэсэн нэрээр боловсрол эзэмшсэн түүнийг хэн ч Кастрогийн хүү гэж мэддэггүй байсан талаар 2013 онд нэгэн ярилцлагадаа дурдаж байсан билээ. Шинжлэх ухааны салбарт докторын зэрэг хамгаалтлаа зүтгэхдээ тэрээр олон бүтээл туурвиж байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )