Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн гэрийг шатаахыг оролдсон хэрэг өчигдөр гарчээ. Мьянмарын хэвлэлүүдэд мэдээлснээр Ан Сан Су Чи тухайн үед гэртээ байгаагүй гэнэ. Төрийн зөвлөхийн байшингийн нэг хэсэг нь шатжээ.
Дээрх хэргийг исламын шашинт рохинжа үндэстнүүдийг өмөөрсөн хүний үйлдэл гэж үзэж байгаа аж. Мьянмарын Засгийн газар өнгөрсөн зун тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, 700 мянга орчим хүн хөрш Бангладеш улс руу дүрвэн гарчээ. Тэднийг Засгийн газрынхаа эсрэг боссон гэж буруутгасан ч Мьянмарын Засгийн газар рохинжачуудыг буцааж авчрахаар орон байр барьж байгаа юм. Харин төрийн зарим зүтгэлтэн рохинжачуудыг Мьянмарын иргэд биш гэж үзэж, буцааж авчрах шаардлагагүй гэж байгаа аж. Рохинжа үндэстнүүд олноороо амиа алдсан цэргийн ажиллагааг Ан Сан Су Чи санаачилсан гэж иргэд нь буруутгасан билээ. Иймээс түүний Нобелийн энх тайвны шагналыг хурааж, хариуцлага тооцохыг шаардсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 8 )
шал худлаа шоу.
иргэд нь түүнийг буруутгаагүй харин барууныхан үгэнд нь орохгүй,улс үндэстнээ сэтгэлийг доромжилж өгсөн шагналаа буцааж авна гээд новшроод байгаа юм.нийтлэлээ утгыг нь ойлгогдохоор бич эсвэл АНУ.н ЭСЯ.с зөвөлгөө аваад байна уу
хамгаалалтгүй байдаг юм уу. Монголд ирээд үнэн үг хэлсэнш дээ. Үнэн үг хэлсэн үгэнд хүн өшөөтэй. үхэр унасан хүнд нохой өшөөтэй
ENE AVGAI UHEESEI
ELBEGEEGIIN MONGOLD URIJ AVCHRAAD DALDAGANAAD BAISAN AVGAI.ARDCHILALIIN BAG ZUUSEN ALUURCHIN ,HUZUUGUI HULGAICHIIN NAIZ