Япон улс хиймэл дагуул тээвэрлэх хамгийн жижиг пуужинг хөөргөв

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

  Японы Сансар судлалын агентлаг хиймэл дагуул тээвэрлэх хамгийн жижиг пуужинг амжилттай хөөргөжээ. Дэлхийн анхны ийм пуужин нь 9.5 метр өндөртэй, 4 кг ачаа даадаг аж. Япон улс ийнхүү дэлхийн тойрог замд гурван хиймэл дагуул байршуулсан байна. “Сансар огторгуй судлах ажлыг бага зардалтай болгож, жижиг компаниудад боломж олгох нь хиймэл дагуул тээвэрлэх жижиг пуужингийн үндсэн зорилго юм” гэж Японы Сансар судлалын агентлагаас мэдээлжээ.

Японоос гадна Шинэ Зеланд улс өнгөрсөн сард ийм төрлийн пуужинг амжилттай хөөргөж, дөрвөн хиймэл дагуул байршуулсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top